Цэргийн хүчин чадлаар Монгол 86-д жагсчээ

2016 оны 2 сарын 17

Цэргийн хүчин чадлын жагсаалтад Монгол Улс 86 дугаарт орсон байна. Уг жагсаалт нийтдээ 126 орныг багтаажээ.

Цэргийн хүчин чадлын олон улсын индекс нь /Global Firepower Index/ дэлхийн улс орнуудын цэргийн хүчин чадлыг цэргийн төсөв, цэргийн тоо, танк, нисэх онгоц, шумбагч онгоц, нисэх онгоц тээгч хөлөг онгоцны тооноос хамаарсан нэгдсэн үзүүлэлтээр дүгнэдэг жагсаалт юм.

Уг жагсаалтын сүүлийг Мали, Мозамбик болон Сомали улс мушгисан бол АНУ, ОХУ, Хятад улс тэргүүлжээ.

Төв Азийн орнуудаас Казахстаны арми 66-д, Узбекистан 54-д, Киргиз 78-д, Тажикистан 81-д, Туркменистан 90-д жагссан байна.

Сүүлийн үед Монгол Улс хуурай замын цэргийнхээ чадавхийг нэмэгдүүлж, бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулах болсон гэж тайланд тэмдэглэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28959
0 эможи
keyboard_arrow_up