“Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл”- ийн зөвлөмж

2014 оны 5 сарын 12

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тавдугаар сарын 6-ны өдөр хуралдсан. Тус хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тухай зөвлөмжийг гаргажээ.
Зөвлөмжид "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Засгийн газрын "Чингэс" үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тухай Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын илтгэлийг хэлэлцээд зөвлөмж болгох нь” гэжээ.
Нэг. Монгол Улсын Их Хуралд:
1. "Чингис" үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалт, санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрийн сонголт, түүнд тавьж буй хяналтын үйл ажиллагаанд аудит хийлгэж, дүгнэлтийг авч хэлэлцэн шаардлагатай шийдвэрийг гаргаж ажиллах.
Хоёр. Монгол Улсын Засгийн газарт:
1.  Засгийн газрын үнэт цаасыг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн улсын нэгдсэн төсөвт оруулан тооцох асуудлыг боловсруулж УИХ-д оруулан шийдвэрлүүлэх.
2.  "Чингис" үнэт цаас, Хөгжлийн банкны үнэт цаасыг эргэн төлөх хуваарь, эх үүсвэр, зарцуулалтыг тодорхой болгож улсын төсөвт хэт ачаалал үүсэхээс сэргийлэх зорилгоор 2015, 2016, 2017 оны улсын төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгах.
3. Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөс санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрт олгосон зээлийн эргэн төлөлтийг эзэнжүүлэх.
4. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 28/20 дугаар зөвлөмжийн 2.5-д заасан Бодлогын зөвлөлийг татан буулгах.
5. Цаашид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 28/20 дугаар зөвлөмжийн заалтуудыг чанд баримтлан ажиллах, уг зөвлөмжийн 1.1-д заасан эрх зүйн орчинг бүрдүүлэх арга хэмжээг шуурхай авах.
6. Засгийн газрын үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтын талаар УИХ-ын чуулганд болон холбогдох байнгын хороонд тайлагнаж байх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр тогтмол хангаж байх.
7. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 28/20 дугаар зөвлөмжийн 2.4-ийн заалтыг биелүүлээгүй албан тушаалд хариуцлага тооцох.
8. Хөгжлийн банкны үнэт цаас гаргах, арилжих, зарцуулах, зээл олгох үйл ажиллагаанд хяналт тавьж, уг банкнаас гаргасан үнэт цаасны арилжаа, зарцуулалт, эргэн төлөлт, эх үүсвэрийн талаар УИХ болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тухай бүрт нь танилцуулж байх.
Гурав. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргад:
1. Засгийн газрын үнэт цаасны талаар гаргасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд
Монгол Улсын Еренхий сайд Н.Алтанхуяг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2856
0 эможи
keyboard_arrow_up