УИХ-ын 15 гишүүн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчээ

2016 оны 2 сарын 02

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаж өгөх ёстой байдаг. 

Тэгвэл төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас ирүүлсэн нэрсийн жагсаалтаар мэдүүлэг гаргах ёстой 40.031 албан тушаалтан байгаа юм байна. Харин тэднээс өнгөрсөн сарын 31-ний өдрийн байдлаар нийт 25100 нь ашиг сонирхолын мэдүүлгээ өгч, улсын хэмжээнд явц байдал 62.7 хувьтай үргэлжилж байгаа аж. 
Харин Авлигатай тэмцэх газар мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон холбогдох 276 албан тушаалтнаас УИХ-ын гишүүн 15, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 18, Ерөнхий консул 5, Засгийн газрын агентлагийн дарга 14, бусад /хороодын дарга, гишүүд гэх мэт/ 35, нийт 87 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28497
0 эможи
keyboard_arrow_up