Ц.Жадамбаа: Мэдээлэл харилцаа холбооны салбарын спортын наадам болж байна

2014 оны 5 сарын 12

Жил бүр Мэдээлэл харилцаа холбооны салбарынхан өөрсдийн онцлогыг илэрхийлсэн маш олон үйл ажиллагааг уламжлал болгон зохиож ирсэн.

 

Салбарын Спортын арга хэмжээний нээлт 5-р сарын 9 –нд Хөл Бөмбөгийн Ногоон талбай дээр болж өнгөрлөө. Нээлтэнд МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, Монгол шуудан ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батсайхан, Скайтел ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Д.Болор, ХХЗХ дарга Б.Балгансүрэн нар нээж үг хэллээ.
Нээлтийн үеэр МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Сайн байн уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе Энэ жил Мэдээлэл Харилцаа Холбооны салбарын үүсч хөгжсөний 93 жилийн ой тохиож байна. Таны бодлоор жил болгон уламжлал болгон зохиогддог спортын тэмцээнүүдийн ач холбогдол болон энэ жилийн онцлог юу вэ? 

Жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн Мэдээлэл харилцаа холбооны баяр болгон тэмдэглэж байна. Энэ жил манай салбарын 93 жилийн ой тохиож байгаа. Бид ойгоо тохиолдуулаад олон арга хэмжээ зохион байгуулж байгаагын нэг нь энэхүү спортын арга хэмжээ юм. Харилцаа холбооныхон спортын долоон төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд  7 дахь төрөл нь кибер спортын төрөл болж байна. Спортын наадам маань 2014.05.09-2014.05.13-ыг хүртэл нийт таван өдөр үргэлжилнэ. Энэхүү наадамд нийтдээ 25 байгууллагын баг тамирчид оролцож байгаа бөгөөд оролцоогүй үлдсэн байгууллагууд ч байгаа. Харилцаа холбооны салбарын спортын наадам нь жил ирэх тусам баг бүр хүчирхэгжиж, тамирчид нь чадварлаг болж өрсөлдөөн маш ширүүн явагдаж байна. Энэ жилийн тэмцээн их нөхөрсөг, ололт амжилт ихтэй онцлог сайхан тэмцээн болох байх гэж итгэж байна.
Харилцаа холбооны нэг онцлог бол жил бүр спортын арга хэмжээндээ их ач холбогдол өгдөг нь харагдаж байна. Учир нь өнөөдөр цаг агаарын байдлыг ч ажрахгүй идэвхтэй ирц бүрэн байгааг харж байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
Спортын их наадамд оролцохын тулд зарим байгууллагын баг тамирчид жилийн хугацаанд ч бэлдэж оролцож байна. Багуудын хувцасны жигдрэл, эрүүл мэнд тал гэхээсээ илүү, нөхөрсөг гэдэг талаас нь харж байна. Харилцаа холбооны салбарт ямар байгууллага байдаг, байгууллагын уур амьсгал нь ямар байна гэдэг нь харагддаг л даа. Тэрүүгээрээ онцлогтой болж байна. 
Сүүлийн жилүүдэд технологи хөгжингүй болж байгаатай зэрэгцэн кибер спорт улам хүчээ авч олимпийн төрөлд оруулах талаар яригдах болсон. Эндээс харахад салбарын спортын төрөлд орсон байгаа нь өөрөө энэ спортыг хэр их дэмждэгийн тань илрэл болов уу?
Тэгэлгүй яахав. Түүгээр ч барахгүй Монголын Кибер спортчид олон улсын тэмцээнд амжилт дүүрэн оролцож байгаагаас харж болно.  Салбарын хувьд мөн адил багууд  жил ирэх тусам чанаржиж, өрсөлдөөн улам ширүүн өрнөх болсон ба энэ жил ч энэ үзүүлэлтүүд маань улам дээшлэх байх хэмээн хүлээж байна.
Мэдээлэл Технологи Шуудан Харилцаа Холбооны салбарын энэ жил хийхээр төлөвлөсөн томоохон ажлуудаасаа товч дурьдвал.
Өнгөрсөн хугацаанд бид Телевизийн аналог системийг тоон системд шилжүүлэхээр зорилт тавин амжилттай ажиллаж, одоогоор энэ ажил маань хэрэгжүүлэлтийн шатандаа явж байна. Ирэх 7-р сард Монголчууд бид дэлхийтэй хөл нийлүүлэн тоон системд шилжих болсондоо баяртай байна. Мөн Төрийн Түгжрэлгүй Үйлчилгээ төслийн хүрээнд  Төрийн 25 үйлчилгээг цахим системд шилжүүллээ. Үндэсний дата төв маань өгөдлийн төв болж өөрчлөгдлөө, үндэсний хиймэл дагуул хөтөлбөрийн голлох ажлууд сайн үр дүнтэй явагдаж байна гэх мэтчилэн ололт амжилт дүүрэн байна.  Мөн шууданд суурилсан дэвшил гэдэг ухаалаг шуудангийн хайрцаг төсөл маань амжилттай хэрэгжиж эхнээсээ үр дүнгээ өгөөд эхэллээ.  
Онцолж хэлэхэд 150 сумдыг интернетийн сүлжээнд холбох ажил маань ирэх 6 –р сараас эхлэх болсон таатай мэдээг та бүхэнд хүргэх болсондоо баяртай байна. 
Сүүлийн үгийн таньд үлдээе. 
Монголын мэдээлэл харилцаа холбооны салбарт ажиллаж байсан ажиллаж байгаа нийт холбоочиддоо Холбоочдын баярын мэнд хүргэе. Та бүхэн Монгол улсын хөгжил дэвшилийн үндсэн суурь юм шүү гэж хэлмээр санагдаж байна. 
Ярилцсанд баярлалаа Танд ажлын амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2847
0 эможи
keyboard_arrow_up