АСЕМ-ын 20 жилийн ойд зориулж хүндэтгэлийн тоглолт хийнэ

2016 оны 2 сарын 01

АСЕМ-ын Үйлчилгээ, соёл урлаг, хоол хүнс ба түүний аюулгүй байдал хариуцсан ажлын хэсэг нэгдүгээр сарын 28-нд Нийслэлийн засаг даргын тамгын газрын хурлын танхимд хуралдаж, АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэх ажлын талаар болон төлөөлөгчдөд үйлчлэх зочид буудал, зоогийн газар, эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл ахуй, ариун цэврийн хяналт шалгалт хийх тухай зарим асуудлыг хэлэлцлээ.

Ирэх долдугаар сард болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр АСЕМ-ын 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт Чингисийн талбайд тавих бөгаад тоглолтын хөтөлбөрийг Нийслэлийн соёл урлагийн газраас урьдчилсан байдлаар танилцууллаа. Уг хөтөлбөр нь Монгол, Европ, Азийн уламжлалт соёл урлаг гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэж байв. Ажлын хэсэг энэхүү хөтөлбөрт монгол үндэсний хэв шинж, нүүдэлчин ахуйг харуулсан тоглолт түлхүү оруулах шаардлагатай хэмээн үзэж, БСШУЯ-ны харьяа мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран 7 хоногийн дотор дахин шинэчилж танилцуулахыг үүрэг болгов.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтаар ирэх төлөөлөгчдөд үйлчлэх зочид буудал, зоогийн газрууд болон эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл ахуй, ариун цэврийн Урьдчилан сэргийлэх, Гүйцэтгэлийн болон, уулзалтын үеэрх Байнгын гэсэн 3-н шатлалт хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын газраас явуулахаар тогтлоо.

 Мөн төлөөлөгчдөд үйлчлэх зочид буудал, зоогийн газруудад эрүүл ахуйн зөвлөмж, сэрэмжлүүлэг бүхий гарын авлага тарааж, үйлчилгээний ажилтнуудад эрүүл ахуйн зохистой дадлын сургалт зохион байгуулахаар болов.

Болзошгүй үед зочид, төлөөлөгчдөд үзүүлэх яаралтай тусламж, хөдөлгөөнт тусламж, эмнэлгийн яаралтай тусламж зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдэд хуваарилан зохион байгуулахыг уг ажлын хэсгийн хурлыг даргалсан Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа үүрэг болгов.

Түүнчлэн төлөөлөгчдийн эрүүл мэндийн үйлчилгээг хангахад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг БНХАУ-ын компаниудаас буцалтгүй тусламжаар нийлүүлэх тухай санал төсөлтэй танилцаж, Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэхээр уг ажлын хэсгээс шийдвэрлэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28437
0 эможи
keyboard_arrow_up