Хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

2016 оны 1 сарын 25

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчланы үеэр

“Монгол Улс болон Унгар Улсын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн тухай”

Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын протокол

“Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

Монгол Улсын Хөгжлийн банк, Унгар Улсын экспорт импортын банк хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг

Улсын бүртгэл статистикийн ерөнхий газар, Унгарын мөнгөн тэмдэгтийн хэвлэлийн хувьцаат компани хоорондын хамтын ажиллагааны гэрээ

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Будапешт уатеруоркс ХХК хооронд хамтран ажиллах санамж бичиг зэрэг хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд Төрийн ордонд гарын үсэг зурав.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28206
0 эможи
keyboard_arrow_up