“Би зөвшөөрөх л байсан”

2016 оны 1 сарын 25

УИХ-ын гишүүн Н.Батцэрэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Та гадаадад томилолтоор ажиллаад ирэв уу. Таныг эзгуйд Ерөнхий сайдыг огцруулах төсөл өргөн барьж, туунийг дагасан улс төр бужигнаад эхэллээ?

-Тэглээ, би Испани, Герман улсуудад ажлын айлчлал хийхээр явсан юм. Испанийн Мадрид хотод Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифайн урилгаар ажлын айлчлал хийгээд ирлээ. Цаашаа Герман явах гэж байхад Ерөнхий сайдыг огцруулах асуудал өргөн баригдсан гэдгийг би сонссон. Тэгээд Ерөнхий сайдтай утсаар ярьсан. Гадаадад яваа гишүүд, сайд нараа дуудаж байна гэсэн учир би айлчлалаа дуусгаад ирлээ.

-Таныг эзгүйд Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс чөлөөлсөн. Энэ чинь дэгийн хууль зөрчсөн асуудал биз дээ?

-Энэ тухай надтай холбогдож ярих бололцоогүй байсан. Яг тэр үед би Стамбул Сөүлийн хооронд нисч явсан хэрэг. Хэрэв надтай холбогдох боломжтой байсан бол үүссэн нөхцөл байдлыг харгалзан зөвшөөрөх байсан. Ийм зүйлийг зөвшөөрнө гэдгийг мэдээд З.Баянсэлэнгэ, Г.Батхүү нар шийдвэр гаргаж оролцсон байна лээ. Бидэнд тэр зэргийн улс төрийн итгэлцэл байлгүй яахав дээ. Хоёр гишүүний байнгын хорооны харъяаллыг өөрчилсөн л байна.

-Танай бүлгийн гурван гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг голлон зүтгүүлж байна. Энэ үйлдлийг та юу гэмээр байна?

-Төрийн хүмүүс гэдэг гаргаж буй шийдвэрийнхээ сайн муу үр дагавар, байж болох хувилбар, цаг хугацааны сонголтоо зөв тооцдог байх естой. Үнэндээ манай дотоодын улс төрийн тэмцэл эдийн засгийн даац чадамжаас хэтэрчихсэн байна. Өнөөдөр ийм болчихсон юм биш, иймэрхүү байдалтай багагүй хугацаа өнгөрлөө. Улс төр нь томдоод, эдийн засгаа сульдааж хөгжлөө гацааж байна. Би л гэхэд сая өчнөөн юм болж, бэлтгэж явсан Германы айлчлалаа орхиод уулзалтуудаа цуцлаад ирсэндээ их харамсаж байна.

-Испанийн айлчлалаар юу шийдсэн бэ?

-Энэ оны аравдугаар сард Улаанбаатар хотноо Евро Азийн торгоны замын дагуух 33 орны аялал жуулчлалын сайд нарын дээд уулзалт, "Нүүдлийн аялал жуулчлалын" -ын дэлхийн анхдугаар форумыг зохион байгуулахаар тогтлоо. Бүх зардал үүний дотор реклам суртчилгаа урилга хүргүүлэх асуудлаа хуртэл ДАЖБ хариуцна. Энэ арга хэмжээ Монгол Улсаа дэлхийн аялал жуулчлалын зах зээл дээр таниулах маш том ажил болох юм. ДАЖБ суртчилгааны ажлаа оны өмнөөс хийгээд эхэлсэн. Анзаарсан бол дэлхийн хамгийн хучирхэг сүлжээ болох CNN-ээр өнгөрсөн оны сүүлд 2016 онд зорьж очих, шинээр аялах 16 орны нэгдүгээрт Монголыг оруулсан. Оны дараахан гаргасан аялал жуулчлалын сонирхол татаж буй 10 орны жагсаалтын тавдугаарт Монгол орсон.

Хоёрдугаарт, ДАЖБ-ын төв оффист манай мэрэгжлийн хүмүүсийг зургаан сарын хугацаатай ажиллуулж, бэлтгэж өгөхөөр тохирлоо. Хүмүүсээ ойрын үед явуулна.

Гуравдугаарт, ДАЖБ-ын санхүүжилтээр бид аялал жуулчлалын гол бүс нутагтаа байгаль орчны болон нийгэм эдийн засгийн үнэлгээ хийх, статистик тоон мэдээлэл цуглуулж анализ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх үүрэгтэй аялал жуулчлалын "Тандалт судалгааны төв" байгуулах болно. Ажлаа энэ хавар эхлэнэ. Мөн манай аялал жуулчлалын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулахад техникийн туслалцаа авах, олон улсын аялал жуулчлалын хтөлбөрүүдтэй уялдуулах гэх мэт асуудлыг шийдэхэд ДАЖБ-тай хамтран ажиллахаар хэлэлцэн тохирлоо.

-Германы айлчлалаар юу шийдэх байсан бэ?

-ХБНГУ-ын Байгаль орчин, байгалийн нөөц, барилга, цөмийн аюулгүй байдлын сайд, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, ойэ аж ахуйн холбоодын Ерөнхийлөгч болон холбогдох албаны хүмүүстэй уулзаад зогсохгүй зарим модны үйлдвэрүүд, байгууллагаар зочлон танилцах хөтөлбөртэй байсан. Манай улсаас 20 гаруй хүнээс бүрдсэн том баг явж байсан. Бидний дунд ойн нөхөрлөлийн холбооныхон, мод, модон бүтээгдэхүүний үйлдвэр, аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд явсан. Хэрэв Германд очсон бол бизнес хамтын ажиллагааны маш чухал асуудлыг шийдэх байсан. Харамсалтай нь Засгийн газарт үүссэн нөхцөл байдлаас үүдэн дээрх уулзалтуудаа цуцлаад ирлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28185
0 эможи
keyboard_arrow_up