Унгар Улсын Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

2016 оны 1 сарын 25

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ. 

Түүнийг Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд албан ёсоор угтлаа. Үүний дараа Виктор Орбан "Хүндэт зочны дэвтэр"-т гарын үсэг зурлаа.

Одоо хоёр улсын Ерөнхий сайд ганцаарчилсан уулзалт хийж байгаа бөгөөд тун удахгүй албан ёсны хэлэлцээ хийх юм. Энэхүү айлчлал нь Унгар Улсаас Манай улсад хийж Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог ю

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28184
0 эможи
keyboard_arrow_up