МҮХАҮТ-аас УИХ-ын гишүүдэд хандан мэдэгдэл гаргажээ

2016 оны 1 сарын 21
МҮХАҮТ-аас УИХ-ын гишүүдэд хандан мэдэгдэл гаргажээ.  УИХ-ын нэр бүхий 19 гишүүн Үндсэн хуулийнхаа бүрэн эрхийн дагуу Ерөнхий сайдыг огцруулах хүсэлт гаргаад байна. Үүнтэй холбогдуулан бизнес, хувийн хэвшлийн төлөөллийн гол байгууллага МҮХАҮТ-аас мэдэгдэж байна.
 
Нэг. Байдал хүнд байгааг бүгд мэдэж байгаа
 
Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, санхүү, бизнесийн орчин хүнд байгаа. Үүндбайгаль цаг уурын нөхцөл болон дэлхийн эдийн засгийн байдал, гол нь Монголын улстөрчдийн гаргаж байсанянз бүрийн шийдвэрүүд нөлөөлж шалтгаалсан ньих байгаа билээ.
 
Бизнес эрхлэгч-баялаг бүтээгчид маань сүүлийн гурван хямралыг даван энэ олон “зуд”-ны дунд амь тэмцэн явж байна. Арай томхонууд нь гайгүй хөрөнгө оруулалт гаргаад дэлхийн хэмжээний бизнес хийе гэтэл эрдэс баялаг нүүрсний үнэ40-60 хувиар уначихсан.Дагаад дунд түвшний бизнес хийгчдийн мөнгөний ханш мөн буурчихсан, бүгд шаталттай явна. Дэлхийн эдийн засгаас арай хол, байгалийн өгөөжөөрөө амьдардаг хэсэгт маань сүүлийн хэдэн жил өнтэй байсан боловч өнгөрсөн жилийн ган манай тариаланчдын сүүлийн таван жилийн ашгийг аваад явсан.
 
Малчид маань мал, сүргээ хэдийгээр 50-60 сая хүргэж байгаа боловч одоогийн байгалийн нөхцөл байдал, зуд турханы сургаар хэдэн малаас гардаг таваарын үнэ өнөөдөр үнэгүй болчихоод байна. Ийм байдалд улс орондтогтвортой байдал хэрэгтэй байна. Мянганы сорилын сангийн судалгаагаар манайд Засгийн газар солигдох бүрт (2012 оны 10 болон 2014 оны 11 дүгээр сард) гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар буурсан дүн гарч байв. Тиймээс бид дахиад ийм байдалд орно гэж үү?
 
Хоёр. Хямралыг давж гарах туршлага бидэнд бий
 
Өнөөдөр манай эдийн засаг хоёр ч хувь хүрэхгүй (+1.6) хувьтай, инфляц хэдийгээр 1.9 хувь гэж байгаа боловч энэ нь эдийн засаг маань бүхэлдээ зогсч, галт тэрэг гацсаны том шинжболж байна. Ийм үед бид ухаанаа уралдуулж гарах замыг л хайж байгаа билээ.
 
Бизнесийн төлөөллийнбайгууллага МҮХАҮТ ч энд гарц хайж, гүйцэтгэх засаглал чэрж байна. УИХ ч эрхзүйн орчин бүрдүүлж гарц хайн бид бүгдээрээ үүний төлөө явж байна. 1990-1992, 1997 болон 2009 оны өмнөх гурван хямралыг Монгол менежерүүд, монголчууд бид өөрсдөө аваад гарч байсан. Манайх шиг жижиг эдийн засгийгаваад гарахад нэгд, төрийн маш тодорхой бодлого хэрэгтэй байдаг. Төрийн сангийн бодлого төрийн мөнгөний бодлоготой уялдаж гардаг. Нөгөө талаас эдийн засагт том капиталыг оруулж өгч байж өмнөх хямралуудаас гарч байсан. Татварын зөв бодлого баримтлан гарч байсан. Одоо бид яг тийм гарцуудаа хайж байгаа үе билээ.
 
Өнөөдөр бид нүүрсний ордууддаа хөрөнгө оруулалт хийж чадсан нь чухал юм. Нөгөө талаасаа бид гарц хайгаад татварын нэмэхийн оронд харин татварын бааз сууриа ихэсгэж нэмэгдүүлье гээд Ил тод байдлыг дэмжих хуулийг төр, засаг нь ч дэмжээд, Танхим ч хөөцөлдөөд батлаж гаргасны үр дүн эхнээсээ гарч, өнөөдөр бид 11 их наяадын ажил, үйлчилгээ, орлогоо бүртгэн авч байна.
 
Гурав. Дахин ухаанаа уралдуулья
 
Дээр нь бид энэ оноос НӨАТ-ын болон Нягтлан бодох бүртгэл, Аудитын хуулиудаа шинээр эхлүүлж үүний эхний үр дүн гарч зөвхөн НӨАТ-ын буцаан авалтаар гэхэд өнөөдрийн байдлаар 3.3 сая баримт хэвлэгдснээр Монголын бүх ажил үйлчилгээ албан ёсны тоон статистик тооцоо нь гарч ирж байна. Эдийн засгийн бодит тоогоо унших өнөөдрийн ийм таатай, сайхан бололцоо бидэнд сүүлийн 15 жилд олдоогүй бөгөөд чухам өнөөдөр монголчууд бидэнд ийм тохиолдол гарч ирж байна. Энд макроэдийн засагчид параметрээ гаргаад ирчихсэн байгаа бөгөөд зөв бодлогоор дэмжээд явах нь улстөрчид та бүхэн юм. Энэ дээр л бүгдээрээ ухаанаа уралдуулья.
 
Одоо бидэнд Татварын ерөнхий хууль, ААНОАТХ, Хувь хүний орлогын албан татварын хуулийг өнөө маргаашгүй батлан гаргах нэн яаралтай хэрэгтэй байна. Яагаад гэвэл энэ гурван хууль шинэчлэгдэн найруулагдаж батлагдахгүй бол татвар, санхүүгийн системд хийж буй өнөөдрийн том шинэчлэл урагшлахгүй. Тиймээс дээрх гурван хуулийг Цагаан сарын өмнө батлаж өгөөч хэмээнтөрийн эрхэм түшээдийг уриалан хүсч байна. Ингэсний эцэст эдийн засгийг 95 мянган ААН, 360 мянган малчин өрх, 70-80 мянган тариаланч нар аваад л явчихна. Санхүү, татварын шинэ бололцоо нээгээд өгчих юм бол энэ бүхний урмаар өөрөө өөрсдөө дотоодын хөрөнгө оруулагч болоод, гадны хөрөнгө оруулалт, шинэ технологи орж ирээд, бид Компанийн засаглалаа сайжруулаад цааш явах юм. Ийм эгзэгтэй үед та бүхэн битгий улстөрийн тоглолт хийгээч, үүнийгээ зогсоогооч хэмээн УИХ-ын гишүүд та бүхэнд бизнес эрхлэгч-баялагч бүтээгчид уриалж байна.
 
Дөрөв. Богино хугацааны алтан боломжоо алдахгүй юмсан
 
Удахгүй тавхан сарын дараа УИХ-ын сонгууль болно. Энэ сонгуулиар бизнес эрхлэгчид Монголын макро эдийн засгийн шинэ, зөв бодлого, улстөрийн шийдвэр гаргах тийм улстөрийн хүчин, намыг дэмжинэ. Тиймээс улстөрч та бүхэн үлдэж буй таван сарын хугацаанд өнөөдөр бий болж байгаа татвар, санхүүгийн цоо шинэ нөхцөл дээр бодлогоо гаргаж уралдаачээ. Тэртэй тэргүй монголчууд бид энэ жилээс бондын 500 сая ам.долларыг төлж эхэлнэ. 2017 он гараад нэг тэрбум ам.долларыг мөн төлнө. Энэ бүхэн бид бүхний халааснаас л гарна. Тиймээс бид нийт орлогоо ихэсгэх, бизнес эрхлэгчдэд таатай орчинг бий болгох, санхүүгийн шинэчлэл хийгээд компани, ААН-үүд засаглалаа шинэчлээд цааш явах бололцоо байгаа юм. Энэ гол асуудал дээрээ л бүгдээрээ төвлөрцгөөе.
 
Үлдэж буй хоёр долоо хоног бидэнд өнөөдөр асар үнэ цэнэтэй тусах гэж байна. Энэ хугацаа, бололцоог эрхэм гишүүд та бүхэн сандал ширээнийхээ төлөө битгий золиослооч!Улстөрийн өнцөгөөс харсан ч энэ бол явахгүй тоглоом бөгөөд явлаа ч гэсэн Монгол Улс сонгууль хүртлэх долдугаар сар хүртэл Үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай, ийм л төр үлдэнэ. Засаг шинээр бүрдэх бололцоо ч байхгүй. Засаглал байхгүй бол өнөөдөр эхэлж хийгдэж байгаа татвар, санхүүгийн шинэчлэл, дээр нь дагаад гадаад, дотоодын хөрөнгө оруулалтууд бүгд зогсоно. Ийм бужигнаанд хэн хөрөнгө оруулах юм. Ийм байдлыг бид хүсээгүй биз дээ.
 
Сонгуулийн дараа Засгийн газар гарч ирлээ ч гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг л хайна. Өөр гарц бидэнд байхгүй. Тиймээс өнөөдөр бидэнд эдийн засгийн залгамж халаа л хэрэгтэй байгаа болохоос биш өнөө, маргаашийн улстөрийн тоглолт чухал биш, огт хэрэггүй зүйл бөгөөд улс орны эдийн засаг, бүтээн байгуулалт, гадна дотны хөрөнгө оруулалтууд засаглалын хямралыг бус, тогтвортой байдлыг нэхэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28088
0 эможи
keyboard_arrow_up