С.ОДОНТУЯА: ХАРИУЦЛАГА НЭМЭГДЭЖ БАЙГААГААС ШАГНАЛ БИШ

2016 оны 1 сарын 20

АН–ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо саяхан хуралдаж ерөнхийлөгчөө сонгосон. Тусхолбооны шинэ ерөнхийлөгч, УИХ–ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.

1-20-1–АЭХ–ны тэргүүн болсноор эн тэргүүнд ямаражлууд хийхээр төлөвлөж байна?

–АЭХ Монгол Улс, Монголын эмэгтэйчүүд, гэр бүлийнхөгжлийн асуу­далд манлайлж орол­цох ёстой гэжбодож байна. Бид НҮБ–аас батлан гаргасан Тогтвортойхөгжлийн үзэл баримтлалд тусга­сан заалтуудыгхэрэгжүү­лэхийн төлөө ажиллах ёстой. АН 2020 он хүр­тэл Монгол хүнээ хөгжүү­­­лэхээр “Монгол хүн-2020”хөтөлбөрийг гаргасан. Мөн бид “Монгол эмэгтэй-2020”хөтөлбөрөө боловсруулсан.

Үүнийгээ 2020 он хүртэл биелүүлэхээс гадна УИХдээр сонгуулийн өмнө яаралтай батлуулахэмэгтэйчүүд, гэр бүл, хүүхдийн тухай олон чухалхуулийн төсөл хүлээгдэж байгаа. Үүнийгээбатлуулахын төлөө ажиллана. Тухайлбал, Эрүүгийнхууль, Зөрчлийн хуульд хүүхэд, эмэгтэйчүүд, гэрбүлийн эрхийг зөрчихтэй холбоотой бүх заалтыг машсайн оруулж өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэл, Гэр бүлхамгааллын тухай хуулиуд батлагдахад саадгүйболсон гэж болно. Үүний зэрэгцээ Хүүхэд харахүйлчилгээний тухай хуулиа батлууллаа. Эмэгтэйчүүдэд хамгийн ээлтэй Хамтын тэтгэврийнхуулийг ч батлуулж чадсан. Энэ бүх зүйлээ манайэмэгтэйчүүд хөдөө, орон нутагтаа сурталчилж ажиллах ёстой. Үүнээс гадна дотооддоо хийхээр төлөвлөсөнажлууд бий.

–Хуралдаанд орон нутгаас оролцсон эмэгтэйчүүдийн зүгээс холбооны тэргүүндээ ойрын хугацаандхийх ямар ажлын саналуудыг хэлж байна?

–Ардчилсан эмэгтэйчүүдийн хийх ажил тодорхой. Бид “Монгол эмэгтэй -2020” хөтөлбөртөө хийх шаардлагатайбүх асуудлаа тусгасан. Энэ хөтөлбөрөө үр дүнтэй, сайн хэрэгжүүлэх зорилго тавьсан. Хөтөлбөрийг маш сайнболовсруулсан гэж болно. Анх боловсруулахдаа бүх аймгаар явж хэлэлцүүлэг хийсэн чухал баримт бичигучраас мөрийн хөтөлбөр дээр толгойгоо гашилгах эсвэл өөр зүйл сэдэж гаргаж ирэх шаардлагагүй. Манайэмэгтэйчүүдээс тавьж байгаа хамгийн гол санал бол тогтмол уулзаж, асуудлаа хэлэлцэж, байнгын уялдаахолбоотой ажиллахаа хэлсэн. Тиймээс би мөрийн хөтөлбөрөө “Хатуу дэд бүтэц ба ялалт”, “Зөөлөн дэд бүтэц баялалт” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдүүлж оролцсон.

–Мөрийн хөтөлбөрөө дэлгэрүүлэхгүй юу?

–АН–ын үед нийт 2656 км замыг барьсан. Зам барьснаар аймаг, нийслэлийн хооронд бага хугацаанд зорчихболомж нээгдсэн. Энэ утгаараа бид олон бүсийн чуулган, хэлэлцүүлэг, намын хурлуудыг ойрхон хийх боломжбүрдэж байгаа юм. Тиймээс үүгээр ялалтын нэг хэсэг гэдгээ илэрхийлсэн. Харин зөөлөн дэд бүтэц гэдэг нь нэняаралтай интернетийн сүлжээ бий болгож, түүгээрээ цахим сургалт хийх, хоорондоо туршлага солилцох,нэгдсэн удирдамжаар хангахад боломж нөхцөл бүрдэж байгаа. Хаана байгаагаасаа үл хамаараад мэдээллийгцаг алдалгүй хүлээж авах боломжтой болсон. Бид энэ давуу талыг сайн ашиглаж чадвал ялалт байгуулахаддөхөм болох учиртай юм.

–Сонгууль дөхсөн үед та АЭХ–ны ерөнхийлөгч болж байгаа нь нэг талаас сонгуульд намынэмэгтэйчүүдээ бэлтгэх хариуцлагатай үүрэг ногдож байна. Энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?

–Улс төрийн намын гол үйл ажиллагаа бол сонгуульд ялах юм. Тиймээс 2016 оны хүнд хэцүү сорилтыг бидхэрхэн даван туулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Одоо байгаа эмэгтэйчүүдийнхээ тоог нэмэгдүүлэх талаар олонзүйлийг ярилцан, санал солилцож уриалга гаргасан. АН–аас сум, аймаг, дүүрэгт олон зуун эмэгтэй ажилладаг.АЭХ–ны хурал дүрмээрээ сум, аймаг, дүүргийн ИТХ–д суудал авсан төлөөлөгчид оролцох ёстой байдаг. Саяболсон холбооны хуралдаанд бүгдийг нь оруулахаар тоог нь гаргахад 1200 гаруй эмэгтэй суудал авсан тоогарсан. Гэвч хуралд оролцох эмэгтэйчүүдийн тоо олон байсан тул квот олгоод 700 орчим эмэгтэй хүрэлцэнирсэн.

Тэд бүгдээрээ аймаг, сум, дүүрэгт ялалт байгуулсан мундаг эмэгтэйчүүд байсан. Өөрөөр хэлбэл, энэ тооэмэгтэйчүүд чадварлаг байгааг харуулж байна. Тэдэнд чадвар, чадал, хүсэл эрмэлзэл байна. Хамгийн гол ньбид нэгдсэн удирдлагаар хангах, гарын авлагууд бэлтгэж өгөх, тогтмол мэдээллээр хангадаг байх, сургалтявуулах зэрэг зүйл дээр сайн ажиллаж чадвал эмэгтэйчүүд маань дараа дараагийн сонгуульд манлайлах бүрэнчадвартай. Ер нь эмэгтэйчүүд цаанаасаа дайчин шинжийг агуулж байдаг. АН–ын эмэгтэй улстөрчид лидерэмэгтэйчүүд байгаа гэдэг нь уржигдар болсон хуралдааны үеэр харагдсан.

–АЭХ–ны ерөнхийлөгч болсноор ирэх сонгуульд АН–аас жагсаалтаар гарах боломжтой болох юм. Тэрутгаараа АЭХ–ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд ширүүхэн өрсөлдөөн боллоо гэж дүгнэх хүнцөөнгүй байна. Та үүнд ямар тайлбар өгөх бол?

–Энэ нь өөрөө их дутмаг ойлголт шүү дээ. Өмнө нь жагсаалтад байсан гишүүд жагсаалтад орохгүй гэдэгзарчимтай байдаг. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр жагсаалтын ард зарим гишүүн нуугдаж орж ирлээ гэжшүүмжилдэг. Тиймээс эхний 10, 15-д заавал өмнө нь УИХ–д гишүүн байсан хүн орно гэдэг асуудлууд нам дээряригддаг. Миний хувьд УИХ–д тойргоос сонгогдсон. УИХ дахь АН–ын бүлгийн дэд даргын хувиар жагсаалтадоръё гэвэл боломж бий. АЭХ–ны тэргүүн болсон ч, болоогүй ч надад боломж нь нээлттэй байгаа. Нөгөө талаасби Баянгол дүүргээс сонгогдсон. Дүүрэгтээ нэлээдгүй бүтээн байгуулалт хийж, олон эмнэлэг, сургууль барьж,дүүргийнхээ хөгжилд УИХ–ын гишүүн С.Эрдэнэ бид хоёр хөрөнгө оруулалт хийж чадсан. Боломж гарвалдүүрэгтээ ажиллаж, иргэд, сонгогчидтойгоо уулздаг. Миний хувьд ачаалал хариуцлага нэмэгдэж байгаа юм.Тэрнээс энэ бол шагнал биш шүү дээ.

–Намын дэргэ­дэх төрийн бус байгуул­лагуудыг Улс төрийн на­мын тухай шинэ хуулиар цэгцлэхсанал гарч бай­сан. Танай холбоо намын үндсэн дүрмээр явдаг уу?

–АЭХ–ны хувьд Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд ямар нэг хязгаарлалт байхгүй. Учир нь одоогийнбайгаа Улс төрийн намын тухай хуулиар аливаа улс төрийн нам дотроо залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын гэхмэт өөрсдийн бүтэц зохион байгуулалт хийнэ гэсэн заалт бий. АЭХ бол АН–ын дэргэдэх байгууллага гэж явдаг.Тиймээс намын бүх дүрэм журмаар зохицуулагддаг. Манай холбоонд тусдаа данс байдаггүй. Тэр утгаарааАЭХ–ны ерөнхийлөгчийн сонгууль намын үндсэн дүрмээр явсан. Бусад намын хувьд хажуудаа төрийн бусбайгууллагатай байдаг. Тэдгээр байгууллага нь тусдаа гэрчилгээтэй, данстай үйл ажиллагаагаа явуулдаг.Манай холбоо намын дэргэдэх гэдгээрээ ялгаатай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28019
0 эможи
keyboard_arrow_up