Элчин сайд нарын томилгоог Ерөнхийлөгчид мэдүүлнэ
2016 оны 1 сарын 19
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Элчин сайд нарын томилгоотой холбоо асуудлыг хэлэлцжээ.
Ингээд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганхуягийг, Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөрийг, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Цоггэрэлийг, Бүгд Найрамдах Итали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ц.Жамбалдоржийг, Бүгд Найрамдах Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар З.Батбаярыг тус тус томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
27979
0 эможи