Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог С.Одонтуяа удирдана
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны IV чуулган өчигдөр Төрийн ордонд бүтэн өдөр үргэлжиллээ. Хэдхэн хоногийн өмнө тус холбооны тэргүүнд 10 эмэгтэй нэр дэвшин өрсөлдөх эрхийн батламжаа гардсан ч зургаа нь нэрээ татсан. Ингэснээр дөрвөн эмэгтэйн дунд хэн нь тэргүүнээр сонгогдох нь тодорхойгүй, хурал үргэлжилсэн юм. Үдээс хойш санал хураалт өндөрлөж, “Алдангадас” фракцийн Б.Ургамалцэцэг, “Шонхор” фракцийн С.Одонтуяа нар хамгийн өндөр санал авсан ч “Будлиантай болсон” гэх шалтгаанаар дахин санал хураалт явуулж эхэлсэн юм. Уг нь, эхний санал хураалтаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа өрсөлдөгчөөсөө 13 хүний саналаар илүүрхжээ. Гэсэн ч дээрх шалтгааны улмаас Б.Ургамалцэцэг, С.Одонтуяа нарын хооронд дахин нууц санал хураалт явуулахаар болсон. Дахин санал хураалт 22:00 цагийн үед өндөрлөсөн бөгөөлд УИХ-ын гишүүн С.Одонтуяа нэг хүний саналаар илүүрхэж Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн боллоо. Харин Б.Ургамалцэцэгийн хувьд түүний хүчтэй өрсөлдөгч байж чадсан юм.