АРДЧИЛСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО тэргүүнээ өнөөдөр сонгоно
Өнөөдөр Төрийн ордонд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны IV дээд чуулган болж байна. Тус чуулганд 21 аймаг, нийслэлийн нийт 800 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж. Таван жилийн дараа болж буй уг хуралдаанаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг нууц санал хураалтаар сонгох юм. АЭХ-ны тэргүүнд доорх арван эмэгтэй нэр дэвших батламжаа гардаж аваад буй. 1.Л.Нармандах- АЭХ-ны дэд тэргүүн 2. С.Одонтуяа- УИХ-ын гишүүн 3. Г.Хажидмаа 4. Г.Байгальмаа- УИХ-ын даргын зөвлөх, Барилга хот байгуулалтын дэд сайд асан 5. Л.Эрдэнэчимэг- УИХ-ын гишүүн 6. Б.Ургамалцэцэг- БШУ-ны дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх 7. И.Нарантуяа- Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга 8. Ц.Одонтунгалаг- НИТХ-ын тэргүүлэгч 9. Д.Оюунцэцэг 10. Д.Цэрэнчимэг Нэмж мэдээлэхэд, уг холбооны тэргүүнээр одоо ажиллаж буй УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж буй бөгөөд улс төрөөс завсарлага авах гэж буйгаа мэдэгдээд байгаа юм