Гурван сайд илтгэл тавина

2016 оны 1 сарын 13

Энэ баасан гарагт болох “Төр, үндэсний үйлдвэрлэгчдийн  зөвлөгөөн”-өөр Аж үйлдвэр, Батлан хамгаалах болон Сангийн сайд нар илтгэл тавих юм.

Зөвлөгөөнийг дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих дэмжих зорилгоор зохион байгуулж байна. 14.00 цагт Туушин зочид буудалд эхлэх зөвлөгөөнд 250 орчим хүн оролцох аж.

Зөвлөгөөнөөр АҮЯ-наас Аж үйлдвэрийн талаар баримталж буй бодлого, хэрэгжилт, дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ, тэдгээрийн үр дүнгийн талаарх мэдээлнэ. Тодруулбал, Чингис бонд, хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлсэн бодлогын зээлүүд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангаас олгосон зээлийн хэрэгжилтийг танилцуулна.

Зөвлөгөөний үеэр дараах илтгэлийг тавина.

“Аж үйлдвэрийн талаар төрөөс баримталж буй бодлого, хэрэгжилт”
Илтгэгч: Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат

“Дотоодын үйлдвэрлэлийг төрийн худалдан авалтаар дэмжих боломж”
Илтгэгч: Сангийн сайд Б.Болор

Дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авсан бараа бүтээгдэхүүний тухай
Илтгэгч:БХ-ын сайд Ц.Цолмон

Үйлдвэрлэл эрхлэгчдийн санал, зөвлөмжийг сонсох
Мэргэжлийн холбоодын төлөөллийн санал, зөвлөмжийг сонсох
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үг
Хаалтын үг, Аж үйлдвэрийн сайд Д. Эрдэнэбат

Зөвлөгөөний үеэр Аж үйлдвэрийн яам БСШУЯ,  НЗДТГ болон ГОК, Оюу толгой, МАК зэрэг томоохон компаниудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27741
0 эможи
keyboard_arrow_up