ОРОН СУУЦНЫ найман хувийн зээлийн хүүг 5 болгох асуудлаар ХЭН,ЮУ ХЭЛЭВ?

2016 оны 1 сарын 13

Цагаан сараас өмнө ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх болно хэмээн УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн. Энэ асуудлаар өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын өргөн барьсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжжээ. Монголбанкнаас моргейжийн зээлийн хүүг бууруулах боломж бүрдсэн гэж үзэж байгаа учраас жилийн найман хувийн хүүтэй олгогддог зээлийг тав руу буулгана. Инфляци 14 хувьтай байхад ипотекийн найман хувийн зээл хэрэгжүүлсэн. Одоо инфляци 2.9 хувь руу орсон учир зээлийн хүүг гурван хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа боловч нөгөө талаас зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж үзэж байгаа хэсэг бүлэг хүмүүс ч байна. Тэгвэл энэ асуудлаар Хэн,Юу хэлэв?

УИХ-ын дарга З.Энхболд: ОРОН СУУЦНЫ НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТАВ БОЛГОХ БОЛОМЖТОЙ

Ард түмэнд хэрэгтэй, олон талын үр ашигтай энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал .“Ипотекийн зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл явц тун төвөгтэй байсан. Гавьяат хуульч Б.Чимид хувь хүний өмч болох хүртлээ банкинд хадгалагддаг эд хөрөнгийг “барьцаалбар” хэмээн томьёолж, хуульд тусгасан. 

Үндсэн хуулийн цэцийн эл шийдвэр гараагүй байсан бол 1 сард хамгийн багадаа 800 өрх, дунджаар 1300 өрх, 1 жилд дунджаар 9.6-15.6 мянган өрх шинээр орон сууцтай болох боломжтой байсан. Орон сууцны зээлийн 8 хувийн хүүг бууруулж 5 хувьд хүргэх бололцооны талаар танилцуулж, моргейж калкулятор буюу тооцооллын программд боломжит хувилбаруудын тооцоог хийж үзүүллээ.. Үүний үр дүнд орон сууцны зээлийн хүүг 5 болгон бууруулснаар тухайн зээлтэй өрхийн амьдралд гарах эдийн засгийн хэмнэлтийн талаар моргейж калкуляторт тооцооллоо.

https://www.open.parliament.mn

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: ЗЭЭЛИЙН ХҮҮ 5 ХУВЬ БОЛЖ, 80 МЕТР КВАДРАТААР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ БОЛНО

Монголбанкны удирдлагууд инфляци 2.9 хувьтай байгаа учир орон сууцны зээлийн 8 хувийн хүүг бууруулж, 5 хүртэл хувьд хүргэх бололцоо байна гэдгийг ч хэлсэн. Тэгэхээр үндсэндээ бол энэ хууль нь 8 хувийн зээлийг үргэлжлүүлэх, гацаанаас нь гаргах л хуулийн төсөл юм. Үндсэндээ бол Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль сайжирч байгаа л нэг хэлбэр юм. Нэг ёсондоо найман хувийн зээлийг авахад 18 мянган иргэнд хүлээлт үүсээд байгаа гэсэн тоо бий шүү дээ. Тэгэхээр энэ үед ийм хүлээлтийн байдал үүсчихээд байгаа болохоор хууль эрх зүйн орчинг нь сайжруулснаар энэ тоо нэмэгдэнэ л гэсэн үг.

 80 метр квадратаар хязгаарлагдахгүй болно. Зарчмын шинжтэй чухал өөрчлөлт нь энэ юм. Таны орлого 450 мянган төгрөг байсан ч та орлогодоо нийцүүлэн 40, 30, 20 метр квадрат байрны зээл авч болох юм. Өнөөдөр 8 хувийн хүүтэй зээлд хамрагдахыг хүссэн өрх сарын орлого 1.3 сая орчим төгрөг байх шаардлагатай байгаа бол энэ хууль батлагдсанаар заавал 1 сая төгрөгийн орлоготой байх шаардлагагүй болж байгаагаараа онцлог юм.

http://khentii.khural.mn/n/kbryn

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайхан : ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭС БОЛЖ БАНКУУД МАШ ТОМ ЭРСДЭЛД ОРНО

 Ипотекийн зээл болон банкны салбарыг тойрсон асуудлуудаар өөрийн фэйсбүүк хуудаснаа тайлбар хийгээд байна. Түүнийхээр банкууд уг зээлээс болж маш том асуудалд орж болзошгүй ажээ. Зээлийн хүүг бууруулах болон урьдчилгаа төлбөрийг багасгавал төлбөр дагаад өснө. Хамгийн ноцтой нь ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр Засгийн газарт байхгүй. Монголбанк дахин мөнгө хэвлэх бараг боломжгүй гэжээ.

http://khentii.khural.mn/n/kbryn

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Зарим орон сууцыг түрээсийн зориулалтаар ашиглана

Ипотекийн зээлийн хувьд УИХ-ын дарга болон манай бүлгийн дарга нар тодорхой мэдээлэл хийсэн. Өнгөрсөн хугацаанд 75 мянга гаруй өрх энэ зээлд хамрагдсанаас ердөө 40 хүн буюу 0.75 хувь нь зээлээ төлөхөд хүндрэл учирсан байгаа. Иймд энэ зээлийг бусад зээлийг бодвол хамгийн эрсдэлгүй, боломжит зээл гэж үзээд, цаашид хүүг нь бууруулах, нийгмийн дунд давхаргын иргэдийг аль болох олноор хамруулахын талаар тодорхой алхмуудыг хийхээр боллоо. Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож бууруулснаар иргэдэд очиж байгаа ачаалал төдийлөн буурахгүй. Хэдийгээр тухайн үедээ төлөх төлбөр нь багасч байгаа ч сар бүр төлөх төлбөр нь ихээр нэмэгдэнэ. Иймээс бид хүүг нь бууруулах тооцоо судалгаа хийж ажиллаж байна. Мөн энэ хэлбэрээр байр авах боломжгүй хүмүүс  бий. Жишээ нь: Эмч, багш, цагдаагийн байгууллагад олон жил ажилласан, мөн өрх тойлгойлсон олон хүүхэдтэй ээжүүд байр авах боломж  муу байдаг. Тиймээс эдгээр хүмүүст  төрөөс  тодорхой хэмжээний тэтгэлэг  олгох боломжтой эсэхийг ипотекийн зээлийн хүрээнд шийдэхийг зорьж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛНА

Миний хувьд ипотекийн зээлийн эрхзүйн орчныг бий болгох үүднээс хуулийн төслийг боловсруулж энэ хүрээнд Засгийн газраас саналыг нь авсан. Энэхүү хуулийн төслийг ирэх долоо хоногт бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Бүлгээс дэмжих байх. Ингээд энэхүү хуулийг УИХ-д өргөн барьж,  энэ сардаа багтаан ипотекийн зээлийн эрхзүйн орчныг бий болгоно. Тэгэхгүй бол иргэдийн дунд хүлээлт их байна, ард иргэд зээлээ аваад орон сууцандаа орох ёстой, мөн бизнес эрхлэгчид орон сууцаа зарах хэрэгтэй шүү дээ.

Зээлийн хүүг бууруулж, олгох хугацааг сунган урьдчилгааг 30, 20,10 зэргээр иргэдийн быоломжид тулгуурлан олгох хэрэгтэй гэж үзэж байна. Энэ систем бол ганц манай улсын систем биш дэлхийн жишиг шүү дээ. Тиймээс энэхүү асуудлыг энэ сардаа багтаан батлагаатай эрхзүйн орчныг бий болгоно. 10, ,20, 30 хувь байх нь арилжааны банк болон Засгийн газрын асуудал болно. Урьдчилгаа төлбөрийг бууруулахад нийгмийн даатгалын мөнгийг оруулах ч гэдэг юм уу  хэд хэдэн хувилбараас сонгон урьдчилгаа төлбөрийг бууруулах боломжийг хуулинд бүрдүүлж өгнө.

Найман хувийн хүүтэйгээр орон сууц авсан иргэдийн зээлийн хүү ч мөн адил буурах боломжтой.

http://mongolcom.mn/read/32018

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРВАЛ  8 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛДЭГЧИД ШИЛЖИХ БОЛОМЖТОЙ

Ипотекийн зээлийн хүүг бид 14 хувийн инфляцитай байхад жилийн 8 хувийн хүүтэй байхаар тогтоож эхэлж байсан. Гэтэл өнөөдөр инфляци 2.9 хувь болж, бидний төсөөлж байсан 6-7 хувиас илүү буугаад байна. Инфляци нэгэнт 2.9 хүрээд байгаа энэ үед 8 хувийн хүү тийм бага биш болчихоод байгаа юм. Монголбанк цаашдаа ч инфляци ийм нам дор түвшинд тогтвортой байна гэж таамаглаж байгаа учир зээлийн хүүг, тэр тусмаа орон сууцны зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзэж байна.

Өрх ямар орлогын түвшин дээр орон сууцтай болж чадах тэр жишгийг  Монголбанкны зүгээс голлож хардаг. Гурван жилийн өмнө өрхийн орлого 4 сая төгрөг орчим байвал л орон сууцны зээл авч чаддаг байсан. Харин 8 хувийн хүүтэй зээл гарснаас хойш өрхийн орлого дунджаар 3 сая байхад зээл авах боломжтой болсон учир хүрээгээ маш сайн тэлж чадсан. Үүний үр дүнд л 80 мянган өрх орон сууцанд орж чадсан юм. Хэрэв зээлийн хүүг 5 хувь болгож чадвал үүнээс ч илүү хамрах хүрээгээ тэлж, өрхийн орлого 1 сая орчим байхад л зээл авч чадах боломжтой болно. 

http://www.demparty.mn/news/2988.shtml

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27729
0 эможи
keyboard_arrow_up