ТҮҮХЭН ӨДӨР: Ардчилсан шинэ ҮНДСЭН ХУУЛЬ батлагдсан өдөр

2016 оны 1 сарын 13

Одоогоос 24 жилийн тэртээ Монгол Улс 70 жилийн түүхт социализмаас татгалзаж ардчилсан чөлөөт эдийн засагтай капиталист нийгмийг сонгосноор үндсэн хуулиа шинэчилсэн билээ.

 

Шинэ үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмуудыг дээдлэн тунхагласнаар наад зах нь нийгмийн өмчөөс хувийн өмчийн харилцаанд шилжихээс өгсүүлээд, үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр бүрэн хангагдсан билээ.

Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталжээ.1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн байна. Гэхдээ өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн хууль байжээ.

Харин 1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан маягийн хууль болжээ.
 
Ардчилсан шинэ үндсэн хуультай болоход Ардын их хурлын 400 гаруй депутат гар бие оролцон батлалцаж байсан түүхтэй билээ. Мөн Үндсэн хуулийг батлалцах хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцон, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.

Жил бүр Үндсэн хуулийн өдөрт зориулсан олон арга хэмжээ зохион байгуулдаг юм.Тэгвэл энэ жилийн хувьд эдгээр арга хэмжээнүүд өчигдрөөс эхэлсэн. 

10.00 цагт: Үндсэн хуулийн 24 жилийн ойд зориулсан Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийн хугацаагаар гаргасан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Төрийн ордны 2-р давхарт болно.

11.00 цагт: Үндсэн хуулийн 24 жилийн ойг тохиолдуулан Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Чингсийн талбайд болно.

11.30 цагт: Үндсэн хуулийн 24 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах Үндсэн хууль тогтоогчдын уулзалт ярилцлага Төрийн ордны Б танхимд болно.

14.00 цагт: Үндсэн хуулийн 24 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27723
0 эможи
keyboard_arrow_up