УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл ТВИТТЕРИЙН сүлжээнд АЛБАН ЁСООР баталгаажлаа

2016 оны 1 сарын 12

Facebook, Twitter олон нийтийн сүлжээний хэрэглээ нэмэгдэж, уг олон нийтийн сүлжээнүүдэд ёс бус үйлдлүүд ч ихээр нэмэгдэх хандлагатай байна. Үүний нэг нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашиглан хуурамч хаяг дуурайлган үүсгэж, тухайн хэрэглэгчийн өмнөөс буруу ташаа мэдээлэл тараах, нэр хүндэд нь халдах, бусдыг залилан мэхлэх явдлууд ихээр нэмэгдэх болсон билээ. Facebook, Twitter олон нийтийн сүлжээнүүд нь дээрх байдлаас сэргийлж олон нийтэд нэр хүндтэй хэрэглэгчдийн хуудсыг баталгаажуулж, “цэнхэр тэмдэг” олгодог билээ. 

Тэгвэл өнөөдөр өглөө УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн @oyunlt хаяг Твиттерийн сүлжээнд албан ёсоор баталгаажсан байна. Таны ажилд амжилт хүсье!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27684
0 эможи
keyboard_arrow_up