“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
2016 оны 1 сарын 08
“Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүүд холбогдох хэргийг хаасан бололтой. Түүнийг АТГ-аас Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулж, ТӨХ, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар үйлдэн зээл авч эргүүлэн төлөөгүй гэх үндэслэлээр анх эрүүгийн хэрэг үүсгэн жил дамнан шалгаж байсан билээ. Ш.Батхүү өнгөрсөн оны тавдугаар сард эрүүл мэнд муудсанаас батлан даалтад гарсан юм. Тэгвэл уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон тухай эх сурвалж мэдээлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
27560
0 эможи