Үндсэн хуулийн цэц НӨАТ-ын хуулийг хэлэлцэхийг хойшлуулав
Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлсэн байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар нотариат, өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээнд хамааруулсан нь Үндсэн хуульд заасан иргэний хууль зүйн туслалцаа авах эрх болон төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах тухай заалт, түүнчлэн холбогдох бусад заалтыг зөрчсөн байна гэж тэд үзжээ.
Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хийхээр товлов.
ЭХ СУРВАЛЖ: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ