“Сайдгүй ч сахилга хариуцлага дээшилсэн” гэлээ

2016 оны 1 сарын 07

Оны өмнө эмийн өрийг цэгцэлж эрүүл мэнд, спортын салбар өргүй он гаргасан-

Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Сайдын цаг” уулзалтад Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, сдортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунбаатар болон Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нар оролцож мэдээлэл хийлээ.

Монгол Улс 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарлалаа. Монгол төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай, ил тод, хүнд сурталгүй, авлигагүй болгох зорилт Засгийн газраас дэвшүүлсэн. Мөн Хэрэглэгчийн төлөө хуулийг Европын холбооны стандартын дагуу боловсруулж энэ оны эхний улиралд өргөн барихаар төлөвлөж байна.

Шадар сайд уулзалтын эхэнд өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл өгөв. Онцгой байдлын комисс 21 аймаг, 360 гаруй сумаар салбарын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажил, өвөлжилт, цас зудны байдалтай танилцаад ирсэн байна. Одоогийн байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 50 суманд зудын байдалтай байгаа аж. Цаашдаа 20-40 сум нэмж зуд болох магадлалтай байгаа аж. Шадар сайд Ц.Оюунбаатар “Энэ жил улсын нөөцийн өвсийг 100 хувь бэлтгэж аймаг орон нутгуудад хүргэсэн. 2012, 2013 онд бэлтгэсэн өвсөө хүндэрч болзошгүй аймаг, сумдын малчдад үнэ төлбөргүй, 2013, 2014 онд бэлтгэсэн өвсийг 50 хувийн хөнгөлөттэй үнээр олгох Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэнд, спортын яамнаас зудтай байгаа алслагдсан аймаг сумдад хүргэсэн. Мөн онцгой комиссын хуралдаанаар ярьсан 15 суманд түргэн тусламжийн машин олгох хөрөнгийг шийдвэрлэх хүсэлтийг Засгийн газарт тавьсан.

Монгол Улс 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарлалаа. Монгол төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай, ил тод, хүнд сурталгүй, авлигагүй болгох зорилт Засгийн газраас дэвшүүлсэн. Мөн Хэрэглэгчийн төлөө хуулийг Европын холбооны стандартын дагуу боловсруулж энэ оны эхний улиралд өргөн барихаар төлөвлөж байна.

Эрүүл, мэнд спортын салбарын үйл ажиллагаа хэвийн явж байгаа. 2015 онд эрүүл, мэнд спортын салбар хамгийн олон хууль боловсруулж УИХ-ар батлуулсан. Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг бүрэн биелүүлсэн дэлхийн найман орны нэг болсон. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулж, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад олгох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлсэн. Оны өмнө эмийн өрийг цэгцэлж эрүүл мэнд, спортын салбар өргүй он гаргасан. Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр цахим эрүүл мэндийн төслийн нээлт өнөөдөр боллоо. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээ, бүртгэл цахимжиж эрүүл мэндийн салбар олон улсын төвшинд хүрнэ. Энэ ондоо багтааж бүх аймагт цахим төслийг хэрэгжүүлнэ. Тус төсөл нь 20 орчим сая ам.долларын өртөгтэй том төслийг Монгол Улс хэрэгжүүлж байна. Өнгөрсөн оны сүүлийн хоёр сард эрүүл мэндийн салбарын сахилга, хариуцлагыг сайжруулах сайдын тушаал гарч, байнгын хяналт хийн ажиллаж байна. Эмч, эмнэлгийн байгууллага өөрсдийнхөө ажлыг тодорхойлох биш үйлчлүүлж байгаа иргэд авч байгаа үйлчилгээ эмчилгээгээр дүгнэх юм.

Энэ он олимпын жил. Олимпод оролцох Монголын тамирчид төрийн дууллаа эгшиглүүлж, амжилттай оролцоосой гэдэг үүднээс бэлтгэлдээ орон ажиллаж байна.

Салбарын ойрын зорилго шилэн данс

Шадар сайд дээрх мэдээллийг өглөө. Мэдээллийн дараа Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

2016 онд 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан үйл ажиллагааны хэрэгжилт бидний ойрын хугацаанд тусгасан хамгийн гол зорилго асуудал гэж үзэж байна. Оны өмнө Харвони эмийг эмчилгээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. 1150 хүн эмчилгээнд орлоо. Энэ бол том ажлын эхлэл. Мөн цахим эрүүл мэнд хөтөлбөр бол нэлээд цаг хугацаа алдаж байгаа. Гэхдээ эмнэлгүүдийг компюьтерээр хангах ажил эхэлсэн. Одоогоор Улсын клиникийн төв эмнэлэгт 285 компюьтер нийлүүлсэн. Энэ бол тус эмнэлгийн бүх тасаг нэг төрлийн компюьтерээр хангагдаад сүлжээнд холбогдож байна гэсэн үг. Бас нэг асуудал бол програмчлалын асуудал байна. Програмчлалыг хийснээр нийслэлийн эмч нар хөдөө орон нутгийн эмч нартай холбогдож болно гэсэн үг юм.

Эрүүл мэндийн салбарт хамгийн гол анхаарал татсан асуудал бол шилэн дансны асуудал байна. Үүнийг эмнэлгийн байгууллага олон нийтэд харуулах зорилтыг дэвшүүлсэн, одоогоор зохион байгуулалтын ажлыг хийж байна.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуутанд хариулт өглөө.

-Он дамжин яригдсан эмнэлгийн барилгын царцсан төвийг хэрхэн шийдэх вэ. Одоогоор хэдэн барилгын ажлыг царцаагаад байна вэ?

-Эмнэлгийн барилгын асуудлыг Шадар сайд, Ерөнхий сайдтай зөвлөлдсөн. Хамгийн тулгамдаж байгаа асуудал бол Яармагт баригдаж байгаа 300 ортой эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Хоёрдугаар эмнэлгийн хашаанд баригдаж байгаа Үндэсний оношлогооны төв, Төрийн албан хаагчдын эмнэлгийн барилгын асуудал байна. Эдгээр барилгын төсвийг гуравдугаар сарын 1-ны дотор шийдвэрлэх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн. Тиймээс холбогдох хүмүүстэй уулзаж байгаа. Яармагийн барилгын хувьд концессийн гэрээгээр хийхээр сонгон шалгаруулалтыг явуулсан. Гэтэл үнэ өртгөөс болоод тухайн компани гэрээгээ цуцлах асуудлыг ярьж байгаа учир сайдтай ярьж шийдвэрлэнэ. Ер нь заавал концессийн гэрээгээр шахахаас илүү Э.Бат-Үүл даргатай ярьж байгаад нийслэлд шилжүүлж ашиглалтанд оруулах талаас нь ярина. Төрийн албан хаагчдын эмнэлгийн барилгыг концессийн гэрээгээр хийхээр болсон. Одоогоор явц удаашралтай байна. Тиймээс Нэгдүгээр эмнэлгийн удирдлагуудтай уулзаж ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Түлэнхийн төвийн хувьд энэ оны улсын төсөвт тодорхой хэмжээний мөнгө суулгасан. Энэ хавар гэхэд сууриа тавина. Үндэсний оношилгооны эмнэлгийн хувьд барилгын гүйцэтгэлийг Солонгосын компани хийхээр болсон. Гэвч мөн л ялгаа байхгүй зөрчилтэй байгаа” гэж ЭМС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хариуллаа.


Үүний дараа Шадар сайд Ц.Оюунбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-Зарим улсын эмнэлэг удирдлагагүй байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Эрүүл мэнд спортын яамны харьяа улсын төв эмнэлгийн удирдлагууд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм бий. Манай яамны Төрийн албаны салбар зөвлөл бүрдэж байгаа, үүний дараа сонгон шалгаруулалт хийгээд явна.

-Ми-8 нисдэг тэрэгийн ослын шалтгаан тодорхой болсон уу?

-Осол гарах үед холбогдох албаныхан шуурхай ажилласан. Техникийн осол гэмтлийн талаарх дүгнэлт эцэслэн гараагүй байна.

-Нэгдүгээр амаржих газарт өөд болсон эмэгтэйн шүүх эмнэлгийн дүгнэлт өчигдөр гарсан гэсэн. Шалтгааныг нь хэлэх боломж байна уу?

-Эрүүл мэнд, спортын яаманд албан тоот ирээгүй байна. Хэрэв тус эмнэлгийн ажилчид буруутай бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

-Г.Шийлэгдамба батлан даалтанд гарсан. Түүнийг ажлаа үргэлжлүүлнэ гэж зарим хүмүүс үзэж байна. Энэ боломжтой юу?

-Хэдийгээр сайдгүй байгаа ч эрүүл мэндийн салбарын сахилга хариуцлага дээшилсэн. Шийлэгдамбатай холбоотой асуудлыг Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд шийднэ. Өөр хэн нэгний эрх хэмжээний асуудал биш.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27505
0 эможи
keyboard_arrow_up