Байнгын хороодын хурал цуцлагдлаа
2016 оны 1 сарын 05
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Төсвийн байнгын хороод үдээс өмнө 09.00 цагаас хуралдаан товлосон байсан ч ирц бүрдээгүйн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Тус байнгын хороодоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хууль, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Аудитын сэдэв батлах тухай” гэсэн асуудлууд хэлэлцэх байсан юм.
Үдээс хойш товлогдсон Төрийн байгуулалт, Хуульзүйн байнгын хороод хуралдахаар товлосон ч хуралдах эсэх нь тодорхойгүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
27397
0 эможи