Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр татсан нь Монголын улс төрийг хурцатгав

2016 оны 1 сарын 04

-Тэд хуулийнханд үнэнийг өчих үү-

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарыг өнгөрсөн сарын 30-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр татан байцаах болсон сэжигтнээр татан байцаах болсон шалтгаан нь алдарт “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн 225 км төмөр замын ажилтай бололтой. Энэхүү төслөөс болж өдгөө олон хүн шалгаж, цагдан хориод байгаа билээ.

Тухайлбал, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан, “МТЗ” компанийн ТУЗ-ийн Асуудлын гол нь А.Гансүх Зам тээврийн сайд байхдаа “Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д 1,800 км төмөр замын суурь бүтэц “барих-ашиглах-шилжүүлэх” тусгай зөвшөөрлийг олгосон байдаг.

Ингэхдээ “Ухаа худаг-Гашуун сухайт чиглэл”-ийн 225 км төмөр замын “Барилгын ерөнхий гүйцэтгэлийн гэрээ”-г 2013 оны тавдугаар сард Солонгосын “Самсунг С&Т” компанитай байгуулж уг ажилд тус компанийг тендергүй шалгаруулсан аж.

Өөрөөр хэлбэл, энэхүү төслийг гардан хариуцаж байсан хүн нь А.Гансүх юм. Өнгөрсөн 2014 оны тавдугаар сард манай сонин “Энержи Ресурс Рэйл”-ийн төмөр замын төслийн гэрээний талаарх нууц мэдээллийг олон нийтэд ил болгож байсан. Тэгвэл өдгөө энэхүү эрх шилжүүлэх гэрээний асуудлаас болж ийнхүү сайд асныг шалгах болжээ.

Тухайлбал, 2014 оны гуравдугаар сарын 22-ны өдөр МТЗ-д алба хашиж байсан нэгэн эрхэм “Энержи Ресурс Рейл” ХХК-ийн нөлөө бүхий хүнээс “Самсунг” компани чухам ямар шалгуураар тендерт ялсан эсэхийг нь асууж и-мэйл явуулсан байдаг.

Дараах и-мэлийг танилцуулахаас өмнө нэгэн зүйлийг тайлбарлахад “Самсунг” компани 2008-2009 оны үед концевцийн гэрээгээр “Энержи Ресурс Рейл” ХХК-тай дээрх төслийн ажлыг хийхээр болсон билээ.

Ингээд уг төслийг 2013 оны тавдугаар сарын 6-ны өдөр “Энержи Ресурс Рейл” ХХК, “Самсунг”-ийн гэрээг МТЗ-руу шилжүүлж байжээ. Хамгийн гол нь эл гэрээг шилжүүлж авахдаа “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулан авсан аж.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр гэрээг шилжүүлэхээс өмнө “Самсунг С&Т” компани “Энержи Ресурс Рейл” ХХК-д өгч байсан үнийн санал нь МТЗ-тай хийсэн үнийн саналаас зөрж байгаа юм. Энэ санал нь буурч биш бүр өссөнд хэргийн гол учиг оршиж буй.

Өөрөөр хэлбэл, өссөн мөнгөн дүнгийн цаана тус компанийг эл ажилд авсан ямар нэгэн нууц байна гэдэг харыг төрүүлж буй юм. Тухайлбал, доорх и-мэйлийг бичихээс өмнө асуудал ийнхүү гүнзгийрсэн учраас нэр бүхий эрхэм үнэнийг олж мэдэхийн тулд дараах зүйлийг тодруулсан байдаг юм.

ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ БАТАЛГААЖСАН ТУХАЙ И-МЭЙЛД ОГТ ДУРДААГҮЙ

МТЗ-ын төлөөлөл “Бид Самсунгийн гэрээгээр материалуудаас санхүүжилт авах талаар ярилцаж байгаа юм. Тэгээд, материалуудаас, Самсунгийн тендер ямар байдлаар явагдсан, тэр үед Азийн Хөгжлийн Банк зэргийн шаардлагын дагуу явагдсан эсэх гээд бүх л мэдээллийг шаардаж байгаа юм л даа.

Миний ойлгож байгаагаар “ЭРР" дээр байхдаа Азийн Хөгжлийн Банкаар санхүүжигдэнэ гэж байсан болохоор ер нь бол тендер нь тэдний
дагуу явагдсан байх. Энэ талаар тэдэнд гаргаж өгөхөөр ямар нэгэн баримт бичиг гэх мэт зүйлс байдаг юм болов уу?.

“Энержи Ресурс Рейл” ХХК-ийн хариулт “Самсунг сонгох процесс нь

1.2008-2009 онд нэг хэсэг сонголтууд хийгдсэн.

2.2011-2012 онд short list хийгээд тухайн компаниудад RFP, урилгын хамт бэлдэж өгөөд түүний дагуу материалууд авсан.

3.Тэр материалууд танайд бүгд шилжсэн байгаа. Сонгон шалгаруулалтад амжилттай оролцсон компаниудаас тодруулга авч ажиллаад гэрээний ерөнхий хэлбэр, тусгай нөхцөлүүд тохирч дуусах үед Засгийн газрын тогтоол гэрч, тэр хэвээр нь хүлээлгэн өгсөн” гэсэн хариуг нэр бүхий хоёр эрхэм ихэд нууцхан байдлаар хоорондоо и-мэйлээр харьцсан байдаг.

Уг захианаас харахад гэрээ хийж дуусгаад гарын үсэг зурсан тухай “Энержи Ресурс Рейл”-ийн хүн огт дурьдаагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед ЗТЯ-нд алба хашиж байсан нөлөө бүхий эрхмүүд болон тухайн үеийн сайд асан А.Гансүх нарын албан тушаалтнууд “Самсунг” компанийн “Энержи Ресурс Рейл” ХХК-тай хийж байсан гэрээг албан ёсны гэрээ хийсэн мэтээр ярьж байсан нь тухайн үед олон хүний анхаарлыг татаж байсан билээ.

Тухайлбал, тэд “Энержи Ресурс Рейл” ХХК-ийн гэрээг бид эрх шилжүүлж авсан гэж ярьдаг байна. Гэтэл цаасан дээр буусан уг албан бичгийн "Б-д "Энөржи Рөсурс Рейл" нь төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Самсунг” корпорацийг шалгаруулан 2012 оны аравдугаар сарын 11-ний өдөр нь “Letter of Accertanse” өгч “ЕРС Contract for Civil and Trask Works Associated a Railway Between Ukhaa khudag and Gashuunsuhait” гэрээний нөхцөлүүдийг эцэслэн тохиролцсон /цаашид “Ерөнхий гүйцэтгэгчийн эхний гэрээ гэх/ гэсэн гэрээ хийж байсан.

Гэтэл энэхүү гэрээ зөвхөн тохиролцсон гэж заасан байхад албан ёсны гэрээ хийсэн мэтээр ярьж байгаа нь ийнхүү хуулийнхны анхаарлыг татаж тэднийг сэжиглэхэд хүргээд байгаа ажээ. Ямартай ч дээрх компани уг ажлыг хууль ёсоор тендерт ялж аваагүй гэдэг нь харагдаж буй юм.

Өөрөөр хэлбэл, “Энержи Ресурс Рэйл ХХК нь Таван Толгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих Ерөнхий гүйцэтгэгчийн тендерийг зарлаад, шорт листэд үлдсэн “Самсунг С&Т” корпорацтай гэрээний нөхцөлөө эцэслэн тохиролцох шатанд явж байсан аж.

Угтаа бол тэднийг тохиролцоо хийж байхад нь хэсэг бүлэг нөхөр хор найруулж “Самсунг СТ-“ийн охин компани “Эс Си Ти И Си Эм”-тэй Монголын Төмөр зам ТӨХК гарын үсэг зурж, эрх үүрэг шилжүүлэх болсон нь одоог хүртэл хар дагуулсан хэвээр байгаа юм.

Бас нэг хачирхалтай зүйл нь өнгөрсөн 2012 оны арванхоёрдугаар сард Улсын бүртгэлээс компанийн гэрчилгээгээ авсан “Самсунг
С&Т"-ийн охин компанийн өөрийнх нь хөрөнгө ердөө 140 мянган ам.доллар буюу 200 орчим сая төгрөг байхад нь яагаад 800 орчим тэрбум төгрөгийн ажлын гэрээ хийлгэхдээ урьдчилгаанд нь шууд 70 орчим сая ам.долларыг үгийн зөрүүгүй шилжүүлсэн юм бол гэх асуудал ч өдгөө босч ирээд байна.

Мөн МТЗ ТӨХК нь “Чингис бонд”-ын мөнгөнөөс 199.1 сая ам.долларыг “Самсунг СТ” компанийн данс руу шилжүүлсэн явдал. Харин “Самсунг С&Т” нь туслан гүйцэтгэгч 13 компанидаа 65 сая ам.долларыг хөрс, шорооны ажлын хөлс болгож шилжүүлсэн аж.

Харин үлдсэн мөнгө нь юунд зарцуулсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Самсунг С&Т” компанийн дансанд орсон мөнгөний тодорхой хэсэг болох 134 сая ам.доллар УИХ-ын гишүүн Х.Баттулга, А.Гансүх нарын нэр бүхий таван хүний дансанд шилжин орсон гэдгийг хэвлэлүүд ч онцолж байсан удаатай.

Тэгвэл энэ удаад Б.Батзаяа болон Солонгос эрхмийн араас Монголын нэр нөлөө бүхий эрхмүүдийг ээлж дараалан шалгах болсон нь улстөрийн хүрээнийхэн хийгээд олон нийтийн анхаарлыг ихэд татаж, тэднийг болсон явдлыг үнэнээр нь өчих болов уу гэсэн хүлээлт бий болоод зогсохгүй Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр татсан нь Монголын улстөрийг улам ихээр хурцатгах боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27358
0 эможи
keyboard_arrow_up