Сайд Л.Пүрэвсүрэн Иран улсад айчиллаа

2015 оны 12 сарын 25

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд найрамдах Иран улсын Гадаад хэргийн сайд М.Ж.Зарифын урилгаар 2015 оны арванхоёрдугаар сарын 23-24-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зарифтай албан ёсны хэлэлцээ хийж, Төв Банкны дэд Ерөнхийлөгч Голамали Камяб, Хөдөө аж ахуйн сайд Мохаммед Ходжати, Газрын тосны сайд Бижан Занганех нартай мөн монголч эрдэмтэн нартай уулзав.

Албан ёсны яриа, хэлэлцээний үеэр Иран Улстай хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны болон олон улсын, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Түүнчлэн, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Ираны холбогдох байгууллагагуудтай хамтран хэрэгжүүлж буй Ил Хаант улсын түүх, соёлтой шууд холбогдох түүхэн сурвалжуудын судалгааны ажлын талаар хэлэлцэж Монголын боловсон хүчнийг ЛБНИУ-д бэлтгэх асуудлаар ярилцав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27244
0 эможи
keyboard_arrow_up