Л.Пүрэвбаатарыг гадаадад зорчихыг хоригложээ

2015 оны 12 сарын 24

Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн тэргүүн Л.Пүрэвбаатарыг гадаадад зорчихыг шүүхээс хориглож энэ талаарх албан бичгийг Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газарт хүргүүлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний эсрэг нэгэн иргэн шүүхэд гомдол гаргасан аж. Тэр хүн "Улаанбаатар төмөр зам"-ын даргаас авлагатай, түүгээр төлүүлэх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаад арга хэмжээ авахуулахаар ийнхүү гомдол гаргасан байна. Шүүгчид уг асуудлыг хэлэлцээд иргэний гомдлыг үндэслэлтэй гэж үзээд ийнхүү шийдвэрлэжээ.

Түүнээс биш "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн зарим хувьцааг Хятадын талд шилжүүлэх асуудлаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн гаргасан мэдээлэлтэй огт холбоогүй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27188
0 эможи
keyboard_arrow_up