УИХ-ын гишүүдийн хамар уртсах вий

2015 оны 12 сарын 21

Хэрвээ Пиноккиогийн үлгэр үнэн бол УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамар төө хэртэй сунахаар үйл явдал 2015 оны 11 сарын 25 -ны өдөр болсон юм.

Учир юун хэмээвээс энэ өдөр УИХ дахь МАН-ын бүлгээс зохион байгуулдаг “Морин цаг” уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнгээр ноцтой зөрчлүүд илэрсэн хэмээх илт худал зүйлсийг зохиомжлон ярьж, олон нийтийг бухимдуулсан билээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, Хөгжлийн банкны үйл ажиллагааны байдалтай танилцаж санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт хэмээн хүчин төгөлдөр бус мэдээллийг тархаасан байна.

Уг мэдээлэлд дурдагдсан зүйлс бүгд гажуудалтай, гуйвуулсан зүйлс байсныг тун удалгүй тогтоосон юм. Жишээ болгон "Увс аймагт хэрэгжсэн Гудамж төслийн хүрээнд 2 тэрбумаар ажил гүйцэтгэх саналыг хиймлээр өсгөж 10, эсхүл 27 тэрбум болгосон” гэх гүтгэлэгийг авч үзье.

УИХ-ын гишүүд энэ асуудлыг “Сангийн яамны шалгалтын тайлан” гэх үндэслэлгүй, улс төржсөн гүтгэлгийн шинж чанартай материал дээр үндэслэн гаргасан байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар яг энэ асуудал дээр сонирхлын зөрчилтэй, субъектив хандлагаар оролцсон байх бүрэн магадлалтай. 

Тэдний цохон дурдсан зам барихад "2 тэрбум төгрөгийн санал өгсөн байхад 10 эсвэл 27 тэрбум болгож өсгөсөн" гэх 3,2 км зам нь Гудамж төсөлд огт хамааралгүй, одоогоор баригдаагүй байгаа орон нутгийн зам байна.

Энэ төслийг Увс аймгийн захиргаа өөрсдөө төлөвлөж байгаа аж.

Харин Хөгжлийн Банкнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн Гудамж төслийн ажил нь нэгд, Барилгын хөгжлийн төвийн экспертизээр батлагдсан зураг, төсвөөр нийт 11 км зам, 10 ш уулзвар дэд бүтэц, тохижилтийн хамт барьж байгуулах ажил, хоёрт төсөв нь 27,5 тэрбум төгрөг ажээ.

Үүнээс харахад Увс аймгаас сонгогдсон нэр бүхий гишүүд орон нутгаас төлөвлөж буй замын ажил, Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа замын ажлыг зориуд хутгаж, мэдэн будилах замаар иргэдийг төөрөгдүүлэх, бухимдуулах мэдээллийг санаатайгаар тархаасан гэж үзэж болохоор байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банканд Гудамж төслөөс баталгаажиж ирсэн гүйцэтгэлийн дүнгээс харахад нийт 3,1 км урттай 3 тусдаа зам, 3 уулзвар, нийлээд 3,2 км зам барилга болон холбогдох дэд бүтэц, тохижилтын ажлын гүйцэтгэл 10 тэрбум төгрөг болоод байгаа аж. Энэ ажлын гүйцэтгэлийг орон нутгийн 3,2 км замд санал өгч байсан гүйцэтгэгч хийсэн нь хольж хутгах "андуурах" боломжийг өгсөн бололтой. Тийм учраас УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд "10 эсвэл 27 тэрбум" гэж маш их интервалтай дүн зарлаж ярьжээ.

УИХ-ын нэр бүхий гишүүд үүнтэй төстэй байдлаар мэргэжлийн бус, ямарваа нэг баталгаажуулалт байхгүй зүйлсийг “Сангийн яамны шалгалтын тайлан” гэх материалаас хуулбарлан “Ажлын хэсгийн тайлан” хэмээн ярьж явсан байна.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Хөгжлийн банканд хийсэн шалгалт, ажлын хэсгийн дүгнэлт гэх зүйлийн талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийн няцаажээ:

-Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан зэрэг гишүүд зарим нэг хэвлэлээр гарсан баримтгүй мэдээллийг түүж аваад, сөрөг хүчний гишүүний хувиар цацсан. Ингэх нь тэдэнд улс төрийн ач холбогдолтой байгаа учраас ийм гүтгэлгийн шинжтэй зүйл ярьж байгаа гэж ойлгосон.  Ер нь Ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлт гараагүй байхад Ажлын хэсэгт багтсан гишүүд албан ёсны "дүгнэлт" гарсан мэтээр мэдээлэл хийсэн нь улс төрийн хариуцлагагүй явдал. Төрийн байгууллагууд нь тайлбараа хийчхээд байгаа. УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр Сангийн яамны мэргэжилтнүүд болон Аудитын газрын дарга мэдээлэл өгсөн. Аудитын тайлангаар Хөгжлийн банктай холбоотой ямар нэгэн зөрчил илрээгүй,  дээрх гишүүдийн хэлсэн зүйлс үндэслэлгүй гэдгийг ойлгомжтой хэлсэн. Ажлын хэсгийн дүгнэлт 100 хувь гараагүй байхад зарим гишүүд хэтэрхий улс төржүүлж байгаа л хэрэг.

Сонгууль дөхөхөөр улс төрийн өрсөлдөгчдөө харлуулж, гүтгэн муучлах давалгаа эхэлдэг. Үүний хоморгод Хөгжлийн банк өртөж байна. Ийм гүтгэлэг даамжирваас сайн зүйл болохгүй нь лавтай. Учир нь банк бол итгэлцлийн байгууллага. Банканд итгэх итгэлийг хөндлөнгийн шинжээчид, аудит тогтоодог болохоос улс  төрчид биш.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27105
0 эможи
keyboard_arrow_up