Төсвийн БХ хуралдаж эхэллээ

2015 оны 12 сарын 18

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны өмнө Төсвийн байнгын хороо хуралдах товтой байсан юм. Байнгын хорооны хуралдаан эхэлсэн байна.

 

Уг байнгын хорооны хуралдаанаар Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай УИХ-ын 1999 оны зургадугаар сарын 3-ний өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг тус бүр хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Эдгээр асуудлыг хэлэлцэж байж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хэлэлцэх асуудалтай болж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27039
0 эможи
keyboard_arrow_up