Ч.Сайханбилэг: Монгол Улс бизнест эргэн ирлээ
Өнөөдөр болсон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээний гарын үсэг зурах ёслолын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Монгол Улс бизнест эргэн ирлээ" гэсэн юм.
Гурван жилийн хугацаанд гацсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р. Жигжид, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд болон "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, "Оюу Толгой" ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак нар оролцлоо. Гарын үсэг зурах ёслолд оролцохоор ирсэн хүндэт төлөөлөгчдийг Ерөнхий сайд өнөөдөр 15.00 цагт хүлээн авч уулзана. Үүний дараа Засгийн газрын байр суурийг илэрхийлнэ гэж Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлсэн юм.