2 тэрбум төгрөгийн ажлыг 10 тэрбум болгон гуйвуулсан түүх

2015 оны 12 сарын 16

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Б.Чойжилсүрэн нар өнгөрсөн сарын 25-нд олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнд хийсэн шалгалтын дүнгээ дэлгэж, ноцтой зөрчил илрүүлснээ зарласан билээ. Энэ үеэр сэтгүүлчдэд Хөгжлийн банк, бондын зарцуулалтад хийсэн шалгалтын дүнг бүрэн эхээр нь тараасан юм.

Энэхүү материал дунд “Увс аймагт хэрэгжсэн Гудамж төслийн хүрээнд 2 тэрбумаар ажил гүйцэтгэх саналыг хиймлээр өсгөж 10 тэрбум болгож гүйцэтгүүлэхээр болжээ”  гэсэн  нь тайлбар, мэдээлэл  оруулсан байлаа. Энэ нь бодиттой эсэхийг сурвалжиллаа.  

Хоёр өөр зам

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд хүргэхгүйн тулд АН-ынхны “амьсгаа “давхцаад байгаагийн цаад учир нь эндээс их олон хууль бус үйлдлийн үзүүр хөврөх нь  гэж мэдээлээд байв . Тодруулбал, Увс аймгийн төвийн авто замын барилгын ажилд төсөвлөх ёстой байсан хоёр тэрбум төгрөгийг 10 тэрбум, цаашлаад 27.4 тэрбум болтол  өсгөсөн нь  луйврын шинжтэй үйлдэл. Анх энэхүү автозамын тендерийг БНХАУ-ын “Шин Жиан Шин Фа” компани өнгөрсөн оны наймдугаар сарын 7-ны өдөр хоёр тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр үнийн саналаа ирүүлсэн байдаг. Гэтэл хоёр тэрбумын үнийн саналыг нь бууруулах биш эсрэгээрээ өсгөж, 10 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тооцжээ гээд  сенсацилаад байв.

Гэтэл энэ хоёр зам тэс өөр аж. Нэг нь орон нутгийнх, нөгөөх нь “Гудамж” төслөөр Увс аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил юм байна. Орон нутгийн  зам нь  одоо хүртэл  баригдаагүй, хөрөнгө мөнгө нь ч шийдэгдээгүй аж. Зөвхөн төсвийн хөрөнгөөр орон нутгийн зам бариулахаар  төлөвлөж  хувийн аж ахуйн нэгжээс үнийн санал авч байсныг хольж хутгажээ.

Учир нь  орон нутгийн 3.2 км замыг 2 тэрбум төгрөгөөр барихаар саналаа өгсөн гээд байгаа компани  БНХАУ-ын “Шин Жиан Шин Фа”.  

Энэ компани    Увс аймгийн төвд хэрэгжих “Гудамж” төслийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлахад мөн оролцож, ялалт байгуулан одоогоор 10 тэрбум 95 сая төгрөгийн ажлыг гүйцэтгэж санхүүжилтээ авчээ.

Нэр нь ижил, нэг компани болохоор андуурч мэдээлэв үү гээд учгийг хөөхөөр Долоон буудлын Должин эмээ ч будилахаар зүйл биш аж. Хийх ажлын зураглал, гарах зардал, ажлын тоо хэмжээ нь газар, тэнгэр шиг ялгаатай.

Гэтэл энэ замыг Увс аймгийн төвд  “Гудамж” төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалттай хольж хутгаснаас харахад зориудаар  улстөржүүлж, олныг төөрөгдүүлэх гэсэн үйлдэл бололтой  байна.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн “Гудамж” төслийн ажил нь Барилгын хөгжлийн төвийн экспертизээр батлагдсан зураг, төсвөөр  нийт 11 км зам, 10 ш уулзвар, дэд бүтэц, тохижилтын хамт барьж байгуулах бөгөөд  нийтдээ 27.5 тэрбум төгрөгийн төсөвтэй. Одоогоор үүнээс 3.1 км урттай 3 тусдаа зам, 3 уулзварыг холбогдох дэд бүтэц, тохижилтын ажлын хамт хийгээд байгаа юм байна. Үүнийхээ санхүүжилтэнд дээр дурдсан 10 тэрбум 92 сая төгрөгийн авчээ. Эхний замуудыг хүлээлгэн өгөөд байгаа аж.

Газар дээрээ баригдсан нь

Энэ 2  тэрбум төгрөгийн ажлыг  27 тэрбум төгрөг болголоо, энэ нь луйврын шинжтэй үйлдэл байх магадлалтай хэмээн анх шүүмжилсэн хүн нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар. Түүний энэхүү мэдээллийн дараагаас хэвлэлүүдэд “Увсынхан 3.2 хон км замыг 27.4 тэрбумаар барихаар төсвөө батлуулж, дээд “амжилт” тогтоолоо. Гэтэл учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар энэ мөнгөөр дунджаар 63 км автозам барьж, бүхэл бүтэн хоёр аймгийн төвийг шороон замгүй болтол зулж чадахаар байжээ” хэмээн мэдээллийг хөвөрч байв.

Гэвч  баримтыг хөөж, сурвалжлахад  ийм биш аж. Хууль тогтоогч эрхэмийн үг бүхэн хариуцлагатай. Ташаа мэдээлэл түгээж олныг төөрөгдүүлэх нь өөрөө ёс зүйгүй асуудал. Хэрвээ санал өгсөн компани, гүйцэтгэгч компани нэг байгууллага учир андуурсан бол  түүнийгээ залруулж, уучлал гуйх ёстой. Ийм улстөрийн соёл, ёсзүйн алдаагаа ухамсарладаг сэтгэхүй манай улстөрчдөд дэндүү дутмаг байна.

Ч.Хүрэлбаатар гишүүний мэдээлээд байсан зүйл ташаа болохыг ч УИХ-ын дарга З.Энхболд газар дээр Увс аймгийн төвд хэрэгжсэн “Гудамж” төслийн хүрээнд хийгдсэн замыг хүлээн авах ёслолд оролцохдоо  онцолно лээ. Тэрээр газар дээр нь  очиж, нүдээрээ харсан учраас бүтээсэн бүтээн байгуулалт, бодит байдлыг байгаагаар дүгнэсэн хэрэг.  Түүний хэлсэн үгийг видео бичлэгээр хүргэе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26975
0 эможи
keyboard_arrow_up