БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлал эхэллээ
2015 оны 12 сарын 16
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр 16.30 цагт Улаанбаатар хотноо буусан юм. Ерөнхий сайд Хван Гё Аны айлчлал энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.
Айлчлалын хүрээнд БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцахын дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон 2001 онд манай улсад айлчилснаас хойш 14 жилийн дараа ийнхүү Ерөнхий сайд нь дахин айлчилж байна. Энэ жил Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
26972
0 эможи