23 жилийн түүхтэй үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ХЭН, ЮУ ХЭЛЭВ?
Нийгмийн хөгжлийн явцад тулгамдсан асуудлуудыг Үндсэн хуультай холбон авч үзэж, улмаар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх санал, санаачлага гараад хэлэлцүүлгийн шатанд явж байна.
Тэгвэл ARSLAN.mn мэдээллийн сайт нь иргэдэд бодит мэдээлэл хүргэх зорилгоор Энх-Арслан ХХК-ний өдөр тутмын хэвлэл, мэдээллийн мониторинг дээр үндэслэн Үндсэн хуульд дараах нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр ХЭН, ЮУ хэлснийг тоймлон хүргэж байна.
ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ БОЛОМЖГҮЙ
МАН-ын дарга М.Энхболд: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй
"Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл бий. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд болсон үйл явдлууд, төр засгийг эмхлэн байгуулсан байдлаас харахад Үндсэн хуульд засч залруулах зүйл байгаа ч өнөөдөртөө хийх боломж бололцоо байхгүй. Тиймээс энэхүү үндэслэлээ тайлбарлая.Манай улсад Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 22 нам, парламентад суудалтай таван нам бий. Манай нам энэ оны есдүгээр сарын 6-нд улс төрийн 20-иод намыг урьж үндэсний зөвшилцлийн 12 дахь удаагийн уулзалтыг хийсэн. Энэ уулзалтаар парламентад суудалгүй намууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ УИХ хийх боломжгүй, улс орны өмнө тулгамдсан өөр асуудлуудаа ярьж шийдэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, Монголын улс төрийн намуудын дөрөвний гурав нь одоогийн УИХ-ыг Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх боломжгүй гэж дүгнэж байна. Эх сурвалж: /Nam.mn 2015.11.18/
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Ийм богино хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ямар үндэслэл, шаардлага байна вэ?
Сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно. Түүнээс хойш хугацаа байхгүй. Арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө гэвэл 40 гаруй хоног үлдсэн байна. Энэ хугацаанд бүхэл бүтэн дөрвийн дөрвөн хуулийг өөрчилж амжих уу? Эх сурвалж: /gogo.mn 2015.11.09/
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Энэ УИХ Үндсэн хуулийг өөрчлөх ёс суртахууны эрхгүй
Үндсэн хуульд гар хүрэх ёс суртахууны ямарч эрх энэ УИХ-д байхгүй. Ийм дампуу, улс орын эдийн засгийг сүйрэлд хүргэж, төрийн хямрал бий болгож байгаа Их хурал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхгүй, нэгд. Хоёрт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Тэр хуульд “УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гээд заачихсан. Одоо тэр зургаан сарын хугацаа нь тоологдож эхлэх гэж байна. Гуравдугаарт, сая өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлт гээч юмыг эхлээд сайн судалж үзэх хэрэгтэй. Гарын үсэг зурахаас өмнө шүү. Тэгээд намууд улстөрийн шийдвэрээ гаргах ёстой. Үндсэн хууль бол аль ч улсад улс төрийн хамгийн том баримт бичиг байдаг. Тийм учраас улс төрийн намууд шуу ухаантай юм бол, тэр дундаа МАН гэж байгаа санаатай юм бол улс төрийн хамгийн том баримт бичгийг өөрчлөх эсэхэд оролцох, үгүйгээ өндөр төвшиндөө ярилцах ёстой. Энэ бүгдийг бодоод үзэхээр цаг хугацааны хувьд ч амжихгүй. Хамгийн гол нь дахиад хэлэхэд өнөөдрийн орчинд, энэ УИХ-д Үндсэн хуультай ноцолдох ёс суртахууны эрх байхгүй. Эх сурвалж: /nam.mn 2015.11.11/
Судлаач Г.Цэрэнжамц: Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх УИХ-д байхгүй
Тиймээ нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Б.Чимэд багшийн нэрлэснээр дордуулсан долоон өөрчлөлт орсон. Ард түмэн УИХ-с энэ нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгохыг удаа дараа хүссэн ч амжилт олоогүй л явна. Одоо хуулийн төсөл яригдаад эхэлж байна. Өмнөх алдаагаа засаж чадахгүй байгаа УИХ-д дахин нэмэлт, өөрчлөлт оруулахыг Монгол Улсын иргэний хувьд би хүлээн зөвшөөрөхгүй. Монголын ард түмэн ч надтай санал нэг байгаа гэдэгт итгэж байна. Эх сурвалж: /today.mn 2015.11.16/
Үндсэн хууль судалдаг ганц, нэг эрдэмтэнээс асуусан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ томъёолол тодорхойгүй байхад уг эрдэмтэд ерөнхий агуулга л ярих уу гэхээс юуг, яаж тодорхойлох гээд байгаа, ямар арга зүйгээр бичиж, тэрний эцсийн үр дагавар нь нийгэмд хэрхэн нөлөөлөх вэ? гэдгийг шинжлэх ухаанчаар хэлэх ямар ч бололцоо байхгүй.Энд тэндээс сонссон бөөн мэдээллээ хольж нийлүүлээд, тэгээд түүнийг судалсан гээд байвал утгагүй биз дээ. Ямар ч байсан Үндсэн хуулиас болоод улс хөгжихгүй байна гэдэг ойлголтыг ард түмэнд төрүүлэх гэж хичээж, түүндээ итгээд яваад байгаа нь хууль санаачлаад байгаа улс төрчдийн буруу.Хэн хэдэн удаа Үндсэн хуульд нэмэлт оруулах гэж төсөл өргөн мэдүүлж байсан талаар бичсэн байна лээ. Тэгээд тэр бүр дээр дүгнэлт, мониторинг нь байхгүй. Тийм тоог хэлээд хэлэлцсэн, судалсан, мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан гээд байгаа нь монголын ард түмнийг ихэд дор үзэж байгаагийн шинж гэдгийг хатуу хэлмээр байна. Эх сурвалж: /Sonin.mn 2015-11-18/
Д.Үүрцайх: ҮХ-ийн өөрчлөлтийг энэ агуулгаар нь хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй
Үндсэн хуулийг өөрчлөхдөө УИХ-ын бүрэн эрхийн хугацааны төгсгөлд хэлэлцэх нь зөв үү гэдэг асуудал байна. Мөн улс төрийн болон хууль зүйн хувьд цаг хугацааны боломж байна уу гэдэг асуудал бий. Гэтэл Үндсэн хуулийнийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах шатнаасаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчсөн байгаа юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд ард түмний бүрэн эрх, оролцоог хангах, ил тод байх гэж заасан байдаг. Иргэдийн оролцоог яаж хангах ёстойг хүртэл заасан байгаа. Тухайлбал, эрдэмтэн судлаач, улс төрийн намуудын байр, суурийг сонсох гэх мэтчилэн. Гэтэл энэ бүхнийг УИХ-аас томилогдсон ажлын хэсэг биелүүлээгүй, хангаагүй. Үүнийг бүгд мэдэж байгаа. Төсөл хаалттай байж байгаад УИХ-д өргөн баригдсан. Би хувь судлаачийнхаа хувьд олж үзэх гэж хичээсэн боловч чадаагүй байж байгаад өргөн барьсаны дараа нь олж уншсан. Нөгөөтэйгүүр ард нийтээрээ өргөн хэлэлцүүлж байж уг төслөө боловсруулах юм бол нийгмийн зөвшилцөл бий болно. Үндсэн хууль бол нийгэм ард түмэн нь төртэйгээ байгуулж буй гэрээ учир нийгмийн зөвшилцөл дээр тулгуурлаж хийх ёстой байсан. Гэтэл ард иргэдтэйгээ зөвшилцсөнгүй. Тиймээс уг хуулийн төсөл хүлээн зөвшөөрөгдөх чанараа олж авч чадаагүй боломжгүй болжээ.Эх сурвалж: /24tsag.mn 2015.11.27/
НАМЗХ-ны залуус: Үндсэн хуульд хөнгөн хуумгай хандаж, нарийн тооцоо, судалгаагүй өөрчлөлт оруулах гэж байгаад эсэргүүцэж байна
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд УИХ-ын 76 гишүүний тоог 99 болгох, ард түмнээсээ шууд сонгодог Ерөнхийлөгчийг цөөн тооны хүмүүс сонгохоор заасан, Улсын Дээд шүүхийн шүүгчдийг УИХ-ын санал болгосноор томилох, Улсын ерөнхий прокурорыг Ерөнхий сайд нэр дэвшүүлж, УИХ- ын зөвшөөрснөөр томилох, Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүнийг Ерөнхийлөгч томилдог байсныг болиулж, Засгийн газар санал болгосноор томилох гэх мэтчилэн өөрчлөлт оруулахаар эрх баригчид санаархаж байгааг НАМЗХ- ныхон хатуу эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, мэдэгдэл гаргасан юм.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Хүлээн зөвшөөрөгдсөн бүтцээр Үндсэн хуулийг өөрчлөх ёстой
Өнөөдрийн УИХ пропорцианаль системээр сонгогдсон тул Үндсэн хуулийн өөрчлөлтийг гардан хийх боломжгүй гэж би үзэж байгаа. Үндсэн хууль бол нийгмийн том зөвшилцөл. Энэ зөвшилцөлд нийгмийн тал бүрийн төлөөлөл оролцож байж өөрчлөх ёстой. Одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг аймаг сум, салбар нэгж бүрийг хамруулсан 430 төлөөлөгч оролцож баталсан учир нийгэм хүлээн зөвшөөрсөн. 430 депатутын хийсэн хуулийг 76 гишүүн өөрчилж болох уу гэсэн асуудал хөндөгдөнө. 1992 онд манай улс 2 сая хүн амтай байсан. Одоо 3 саяулаа болсон. Тэгэхээр 500-гаас доошгүй депутат энэ асуудлыг хэлэлцвэл хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн том гэрээ болж чадна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хувьдаа дэмжиж байгаа. Харин хэн хэрхэн өөрчлөх вэ гэдэг дээр бидний санал зөрж байгаа. Ард нийтийн санал энэ чиглэлд үүссэн маргааныг хагална байх гэж бодож байна.
Үндсэн Хууль тогтоогчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Мандах: Манай холбооны саналыг аваагүй,төсөлд оролцуулаагүй.
Манай Үндсэн хууль тогтоогчдын холбоо бол хууль санаачлагчтай зөвлөлдөөд суугаад санал боловсруулсан. Харамсалтай нь бидний саналыг тусгаагүй.
1990-1992 онд манай улс Парламентын 2 танхимтай байсан. Ардын бага хуралтай, Ардын их хуралтай байсан. Урьд өмнө ч байсан. Иймээс бид одоогийн нэг танхимтай байх нь буруу гэж үзсэн. Бидний өгсөн саналын нэгдүгээрт тэр “дордуулсан долоон өөрчлөлтийг” засах байсан. Гарч байгаа заалтыг үг, өгүүлбэр бүрээр, утга бүрээр нь авч хэлэлцэх ёстой. Үүнд хугацаа орох ёстой. Уг хуулийн төслийг УИХ-д өргөн баригдах хүртлээ тодорхой цаг хугацааг туулсан, ард иргэд хийгээд эрдэмтэн судлаач, хуульчдын санаа бодол туссан гээд олон шат дамжлагыг дамжсан байх ёстой.
ХҮН намын ЕНБД-ийн зөвлөх, хуульч Д.Үүрцайх: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах энэ удаагийн үйлдэл нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг бүхэлд нь зөрчиж байна
Энэ нь Төрийн эсрэг гэмт хэрэг болж буй үйлдэл. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулахдаа ард иргэдээс асуугаад дараа нь УИХ-аар хэлэлцээд дахин ард нийтээс асуугаад хэлэлцэх ёстой. Мөн өргөн баригдаад буй төслийг хэлэлцээд эхний хэлэлцүүлгээр буцаах эсвэл хууль санаачлагч төслөө татах ёстой.
ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхдээ хуулийн хүрээнд ажиллах ёстой
1992 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж зайлшгүй өөрчлөх шаардлага байгааг иргэд олон түмэн, судлаачид олон удаа ярьж хэлж байгаа. Улс төр, нийгмийн асуудалтай холбоотой зайлшгүй өөрчлөх асуудлууд байгаа гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчилдөг тодорхой, дүрэм журамтай.Сонгууль болохоос зургаан сарын өмнө буюу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг шийдсэн байх ёстой. Мөн хуулинд зааснаар Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай зэрэгцүүлж явуулж болно гэсэн заалт бий.” гэсэн байна. Эх сурвалж: / trens.mn 2015.11.14/
УИХ гишүүн С.Баярцогт: Жижиг улс төрөө хойш тавьж чадвал Үндсэн хуулийг өөрчлөх боломжтой
Үндсэн хууль бол нэг талаас хуулийн баримт бичиг, нөгөө талаас улс төрийн баримт бичиг. Тухайн улсын төрийн тогтолцоо нь ямар юм, хүний эрхээ яаж зохицуулдаг юм гэсэн гол харилцааг л зангиддаг үндсэн баримт бичиг. Дундажлаад үзвэл Үндсэн хуулиа өөрчилж байсан хугацаа нь 23 орчим жил. Дараагийн том хэмжээний өөрчлөлтөө хийх хугацаагаа 2015 он гэж үзвэл 23 жил болчихжээ. Цаг хугацааны хувьд 20 гаруй жил тогтвортой үйлчилсэн гэж үзэх юм бол 1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн байна. Тэгэхээр одоо тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийж болно. Энэ бол Үндсэн хуулийг яагаад одоо өөрчлөх ёстой вэ гэсэн асуултын эхний хариулт./eagle.mn 2015.11.23/
УИХ-ын гишүүн М.Батчимэг: Энэ УИХ-ын хийх ёстой хамгийн чухал ажил бол Үндсэн хуулийн өөрчлөлт
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал УИХ дээр гурван жилийн турш яригдсан. Өргөн бариад байгаа энэ төслийн агуулга нь нэлээд удаан хэлэлцэгдсэн, яригдсан зүйлүүд. УИХ-ын гишүүдийн хувьд энэ төсөлд цоо шинэ зүйл бараг байхгүй гэж бодож байна. Хугацаа алдсан тал бол бий. Гэхдээ УИХ-ын гишүүд ард түмнээсээ үнэхээр асууя гэж бодвол, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийе гэж шийдвэл зохион байгуулах бололцоо бий. Олон удаагийн УИХ, орон нутгийн сонгууль явуулж ирсэн бэлэн бүтэц, туршлага байна. Улсын хэмжээнд энэ зохион байгуулалтыг богино хугацаанд хийх боломж бий шүү дээ. Ирэх оны сонгуулийг зургадугаар сарын хоёрдугаар хагаст болно гэж тооцвол бидэнд Үндсэн хууль батлах хугацаа 2016 оны нэгдүгээр сарын 15 хүртэл байна гэсэн үг.УИХ-ын 76 гишүүн 3-4 долоо хоног тасралтгүй хэлэлцэхэд батлах боломжтой гэж би бодож байна./Niitlegchid.mn 2015.11.15/
УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг олон нийт хүсч байгаа
УИХ-ын нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг яг мөн
Одоо л яг цаг нь мөн. Энэ их будлиан, талцал, үл ойлголцол чинь Үндсэн хуулийн өөрчлөлт рүү шахаад байна шүү дээ.1992 оны Үндсэн хууль муу хууль биш. Төдийгөөс өдий хүртэл энэ хууль биднийг зүглүүлж, чиглүүлж явсан. Монгол Улс бүс нутагтаа үлгэрлэх хэмжээнд ардчиллыг тогтоож чадсан улс боллоо. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж, үүнийг дагаад Монгол Улсын нийгэм, эдийн засаг ч хурдацтай хөгжиж байна. Энэ хурдацтай хөгжилтэй Үндсэн хууль хөл нийлж чадаж байна уу гэх асуулт хариу нэхэх болсон. Би бол Үндсэн хуульд гар хүрэх цаг нь болсон гэж бодож байгаа.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж энэ талцал, намчирхалыг зогсооно
Энэ парламент байгуулагдснаас хойш Үндсэн хуулийн асуудлаар хоёр ч өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажиллалаа. Эхнийхийг УИХ-ын дэд дарга Л.Цог, дараагийнх нь УИХ-ын гишүүн Н.Батбаяр ахалсан юм. Энхбаатар, Солонгоо гээд Үндсэн хуулийн эрхзүйгээр мэргэжсэн багш, эрдэмтэн судлаач нар оролцож тайлан гэсэн томоохон баримт бичиг гаргасан байдаг. Үүнд "25 жилийн хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль үүргээ их сайн биелүүлсэн байна, тиймээс шинэчилсэн найруулга хийх шаардлагагүй, харин нэмэлт өөрчлөлтийн түвшинд л тулгуур хуульдаа “гар хүрч” болох юм" гэсэн дүгнэлт гаргасан. Ингэж “засвар” оруулахдаа юунд дээр анхаарах вэ гэдгийг ч тайландаа тодорхой оруулсан байгаа./times.mn 2015.11.18/
УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан
Энэ өөрчлөлтийн асуудлаар төсөл санаачлагч хүмүүстэй ярилцах хүрээнд ямар ч байсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэдэг чиглэлээр гарын үсэг зурсан. 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан. Тэр дотор миний бие гарын үсэг зурсан./demparty.mn 2015.11.11/
Улсын Их Хурлын гишүүдийн тоог 99 болгох тал дээр :
УИХ-ын гишүүн С.Оюун: Ардчилал өөрөө зөв зүйтэй байхын тулд олон хүний санаа бодол тусах ёстой.
Шаардлагатай бол энэ саналыг хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг татаж болно гэж би хувьдаа бодож байгаа. Энэ бол нэг гишүүнд ногдох хүн амын дэлхийн дундажаар үндэслэсэн. Хоёр сая гаруй хүн амтай байсан. Өнөөдөр 3 сая хүн амтай болж нэмэгдсэн. Тиймээс үүнийг харгалзаж үзэх хэрэгтэй гэж ярилцсан. Жишээлбэл, би 20 мянган хүн төлөөлдөг байсан бол өнөөдөр 30 мянган хүнийг төлөөлж байна. Нэг гишүүнд ногдох хүн амын төлөөлөл нь нэмэгдэхээр тэр бүр иргэндээ хүрч чадахгүй. Өнгөцхөн харахад баахан гишүүн нэмэгдэж байгаа мэт боловч парламентын гишүүд нэмэгдсэнээр төлөөлж байгаа хүндээ хүрч чадна.Шийдвэр гаргалт дээр олон хүний санаа бодол тусч оролцоно. Ардчилал өөрөө зөв зүйтэй байхын тулд олон хүний, гишүүдийн санааа бодол тусах ёстой. Эх сурвалж: /Parliament.mn 2015.11.20/
НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд: Эрх баригчид иргэдийн тархийг угаахыг удаа дараа оролдож байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд УИХ-ын 76 гишүүний тоог 99 болгон өөрчлөлт оруулахаар эрх баригчид санаархаж байгааг НАМЗХ- ныхон хатуу эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, мэдэгдэл гаргасан юм.
Үндсэн хуулийн асуудлаар тал талд цэц булаалдаж, эрх баригчид иргэдийн тархийг угаахыг удаа дараа оролдож байгаа. Үүний бэлээхэн жишээ нь УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр хэвлэл мэдээллийн хэрэгслээр 99 гишүүнтэй болохын ач тусыг "ес"-ийн тоо, гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван жил болгохыг тавын тооны бэлгэдлээр тайлбарлаж, онигоонд орсон явдал юм.Эх сурвалж: Өглөөний сонин
УИХ-ынгишүүн М.Батчимэг: Гурван сая хүн амтай парламент 130-150 гишүүнтэй байдаг
УИХ-аас энэ эрх мэдлийг Засгийн газарт нь шилжүүлснээр өнөөдөр олон нийтэд сайд нарыг томилж чөлөөлдөг, мөнгө хуваадаг 76 дарга гэж харагдаад байгаа хүмүүс чинь энэ эрх мэдлээсээ салах юм. Өөрөөр хэлбэл, хууль бодлого хэлэлцэж батлах, ард ир