“Сайдын цаг” уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцлоо

2015 оны 12 сарын 10

Гадаад харилцааны салбарыг сонгуулиас сонгуулийн хооронд  биш урт хугацаанд тогтвортой ажиллах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд анхаарч хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ.

 

 Дипломат албаны хуульд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, энэ ондоо багтаан УИХ-д өргөн мэдүүлнэ. Өнөөдрийн байдлаар гадаад бодлогын зохицуулалтын  хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Иймээс Гадаад харилцааны нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулж дуусаад УИХ-ын намрын чуулганаар багтаан батлуулахаар ажиллаж байна. Олон улсын гэрээний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байна гэж Гадаад хэргийн сайд хэллээ.

   Гадаад эдийн засгийн харилцааг зөвхөн Гадаад хэргийн яамаар дамжуулан хэрэгжүүлдэг тогтолцоонд шилжих зорилгоор тус яамны бүтцэд Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны газар байгуулжээ. Гадаад эдийн засгийн бодлогыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Монгол-Орос, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн даргаар Гадаад хэргийн сайд томилогдсон нь ОХУ, БНХАУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, Засгийн газар хоорондын комиссын хүрээнд ажиллаж байгаа дэд комисс, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг нэгтгэх, хөрш орнуудтайгаа хэрэгжүүлэх бодлогыг нэг цонхоор явуулахад чухал ач холбогдолтой юм.

Гадаад хэргийн яамны бүтцэд Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрыг байгуулж, Монгол Улсыг гадаад улс, орнуудад сурталчлах ажлыг цогцоор нь хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Соёл, урлаг, өв, түүх, зан заншил, спорт, шинжлэх ухаан, нийгмийн талаарх мэдээллийг гадаад улс орнуудад түгээх замаар тухайн салбарын гадаад харилцааг дэмжиж, Монгол Улсыг гадаадад сурталчлах үндэсний хөтөлбөрийг боловсруулжээ. 

 Манай улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр 192 орноос 172 оны санал авч сонгогдсон нь олон улсын хэмжээнд Монгол Улсын нэр хүнд ямар байгааг харуулж, дипломат арга хэмжээний үр дүн болсон үйл явдал боллоо гэж сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26899
0 эможи
keyboard_arrow_up