ОХУ-д суугаа элчин сайд Ш.Алтангэрэлийн оронд Б.Дэлгэрмааг томилно

2015 оны 12 сарын 08

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж өнгөрлөө.

 

Өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ш.Алтангэрэлийг эргүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Ингэснээр энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26861
0 эможи
keyboard_arrow_up