Иргэдийн дийлэнх гаргадаг зөрчлүүдэд хүлээлгэх хариуцлага

2015 оны 12 сарын 04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  Монгол Улсад мөрдөгдөж байгаа 430 гаруй хуулийн 220 орчим нь зөрчил, түүнд хариуцлага оногдуулах тухай заасан байдаг. Тэгвэл Зөрчлийн тухай хууль батлагдан гарснаар эдгээр бүх хуулийн зөрчлийг нэгтгэн, нэг цогц болгон шийдэж өгснөөрөө онцлогтой гэдгийг ажлын хэсгийнхэн байнгын хорооны хуралдааны үеэр онцолж байсан. Өөрөөр хэлбэл ахин хууль батлахад зөрчлийн тухай тусгахгүй юм. Юуны түрүүнд Зөрчлийн тухай хуулинд зөрчил гэж чухам ямар хариуцлага хүлээлгэх талаар хуулийн төсөлд тусгасан талаарх мэдээллийг хүргэе.

Торгуулийг нэгжээр тооцон торгоно

Одоо мөрдөгдөж байгаа Захиргааны хариуцлагын тухай хуулинд зөрчил гаргасан хувь хүн, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн торгож буй. Тэгвэл Зөрчлийн тухай хуулинд зөрчил гаргагчийг нэгжээр торгож харицлага тоох юм.  Тодруулбал, нэг нэгж нь 2000 төгрөг байх бөгөөд ямар хууль зөрчсөн, зөрчил гаргасан гэдгээс хамаарч нэгжийн хэмжээг тогтоож өгөхөөр хуулинд заажээ.

“Валютын ханш, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс үл хамаарч нэгжийн мөнгөн дүнг тогтоосон. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Валютын ханш ч мөн адил. Иймээс зөрчил гаргагчид харилцан адилгүй шийтгэвэр авах эрсдэл үүснэ гэж харсан. Тиймээс зөрчил гаргагчийг нэгжээр торгож байх, энэхүү нэгжийн хэмжээг УИХ-аас баталж, өөрчилж байх тухай хуулийн төсөлд тусгасан” гэж ажлын хэсгийн гишүүд тайлбарласан.

Зөрчлийн тухай хуулийн төсөлд иргэдийн дийлэнх гаргадаг зөрчлүүдэд хэрхэн хариуцлага хүлээлгэхээр тусгасан талаарх мэдээллийг хүргэе.

  • Олон нийтийн газар архидан согтуурч зохисгүй үйлдэл гаргасан бол 25 нэгжээр буюу 50 мянган төгрөгөөр

 

  • Хориглосон газарт тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол 25 нэгж/ 50 мянган төгрөг/-ээр

 

  • Бусдыг гүтгэсэн шинж чанартай мэдээллийг олон нийтэд ярьсан, үзүүсэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн бол хувь хүнийг 500 нэгж/нэг сая төгрөг/-ээр, хуулийн этгээдийг 5000 нэгж/арван сая төгрөг/-ээр торгоно.

 

  • Биеэ үнэлсэн, биеэ үнэлэгчийг авсан тохиолдолд 50 нэгж/100 мянган төгрөг/-ээр

 

  • Сургууль, сургуулийн дотуур байр, ойр орчимд нь дарамталсан, зүй бусаар харьцаж хичээл сургуульдаа явж чадахгүй байдалд хүргэн дарамталсан бол 50 нэгж/100 мянган төгрөг/,

 

  • Хүүхдийг гэр бүл, амьдарч буй орчноос тусгаарласан бол 25 нэгж/50 мянган төгрөг/ээр,

 

  • Хамгаалах байрны журам зөрчин нэвтэрсэн бол 50 нэгж/100 мянган төгрөг/-ээр торгоно гэж хуулийн төсөлд тусгасан байгаа юм.

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тус хуулийн талаар гишүүд дараах байр суурийг илэрхийлж байна.

 

 УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагва “Зөрчлийн тухай хууль ярьж байхад гишүүд өөрсдөө зөрчил гаргаад байна. Сайдуудын томилолтын асуудлыг ярилцах хэрэгтэй. Төсөв хэлэлцэж байхад гишүүд эзгүй байсан нь хууль зөрчсөн үйлдэл шүү дээ. Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архи уусан, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан бол торгоно гэж байна. Хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан асуудал үүсгэдэг нөхдүүд чинь төлбөрийн чадваргүй байдаг юм. Энэ тохиолдолд хэрхэх вэ. Захын хороололд гудманд байнга архидан согтуурч байгаа нөхдийг хэрхэх вэ” гэж асуусан юм.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Ганц бие хүн олон нийтийн газар орилж хашгирч амгалан тайван байдал алдагдуулбал хариуцлага тооцох юм. Хүний биед хүрэхгүй, эд хөрөнгө эвдэхгүй байсан ч бусдын амгалан тайван байдал алдагдбал 25 нэгжээр торгоно. Хэрэв төлбөрийн чадваргүй бол нийтэд тустай ажил хийлгэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26789
0 эможи
keyboard_arrow_up