Н.Мөнхбат: Хөгжлийн банкны нэр хүндэд халдсан, УИХ дахь МАН-ын гурван гишүүнийг шүүхэд өгсөн

2015 оны 12 сарын 02

Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр 15.00 цагт эхлэх байсан ч гишүүдээ хүлээсээр 40 минутын дараа эхлэв.

Энэ хуралдаанаар олон улсын зах зээлд гаргасан, Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн тухай хэлэлцэх ёстой байв. Товчоор хэлбэл Хөгжлийн банкаар дамжуулан саснхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүн болон бондын зарцуулалтыг хэлэлцэхээр хуваарьт заасан байсан юм.

Л.Энх-Амгалан гишүүн манай  банкинд ирэхдээ УИХ дахь МАН-ын ажлын албаны хүмүүстэйгээ ирсэн. Ингэж болохгүй шүү дээ. Горимоор үүнийг зөвшөөрдөггүй. Улс төрийн албан хаагчид ажлын хэсгийн ажилд оролцож болохгүй.

Гэвч Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгасан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт томилолтоор яваа аж. Тэрээр өмнө нь хоёр ч удаа ажлын хэсгийн хуралдааны улмаас тойрогтоо ажиллах томилолтоо хойшлуулсан гэнэ.

Өнөөдөр болсон, хоёр байнгын хорооны хуралдааны ирц харьцангуй сайн байсан гэхэд болно. Нийт 35 гишүүн оролцохоос 23 гишүүн хуралдаанд оролцов. Энэ үеэр УИХ дахь АН-ын гишүүд (Б.Гарамгайбаатар, М.Зоригт нар) горимын санал гарган, байнгын хорооны хурлыг хойшлуулахыг хүссэн юм. Учир нь их хэмжээний бондын хөрөнгийг богино хугацаанд зарцуулсан Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын эцсийн дүгнэлт гараагүй байгаа аж. Ажлын хэсэгт багтсан, УИХ дахь АН-ын гишүүд ажлын хэсгийн дүгнэлтийг эсэргүүцэн одоог хүртэл гарын үсгээ зураагүй байгаа юм байна. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон бүх гишүүн дэмжсэнээр бондын мөнгийг хэрхэн юунд зарцуулсан талаарх тайланг ирэх долоо хоногт хэлэлцэхээр боллоо.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг бүтэн 11 сарын турш ажилласан хэрнээ одоог хүртэл эцсийн дүгнэлтээ гаргаагүй байна. Байнгын хорооны дарга нар ажлын хэсгийг шахах ёстой. Шалгалтын дүнг аль болох хурдан танилцуулах нь зөв гэсэн байр суурьтай байсныг УИХ дахь АН-ын гишүүд ч дэмжив. Харин ажлын хэсэгт багтсан, МАН-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Ажлын хэсэг хуралдах гэхээр АН-ын гишүүд хуралдаа ирдэггүй. Мөн Хөгжлийн банк ч ажлын хэсгээс шаардсан, зарим мэдээ мэдээллийг гаргаж өгөөгүй” гэсэн юм.

Хуралдааны дараа Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатаас дараах асуултуудад хариулт авлаа.

-Танай банкнаас мэдээлэл авахад хүнд байсан гэж ажлын хэсгийн гишүүн Ч.Хүрэлбаатар хэллээ.
-Би үүнтэй огт санал нийлэхгүй. 180 градус худлаа ярьж байна. Бидэнд ирүүлсэн алба бичигт би хариу өгөхдөө “Та бүхний хүссэн мэдээллийг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Гэхдээ Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн агуу мэргэжлийн байгууллага буюу Үндэсний аудитын газарт шаардлагатай мэдээллийг хүргүүллээ” гэсэн юм. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан манай байгууллага дээр ирсэн. Энэ уулзалтад Ч.Хүрэлбаатар гишүүн байгаагүй учраас мэдээлэлгүй байна. Гэхдээ Л.Энх-Амгалан гишүүн манай  банкинд ирэхдээ УИХ дахь МАН-ын ажлын албаны хүмүүстэйгээ ирсэн. Ингэж болохгүй шүү дээ. Горимоор үүнийг зөвшөөрдөггүй. Улс төрийн албан хаагчид ажлын хэсгийн ажилд оролцож болохгүй.

Ажлын хэсгийн ахлагчтай хийсэн уулзалтын үеэр “Танайх бол санхүүгийн байгууллага. Үйл ажиллагаа нь итгэлцэл дээр тулгуурладгийг би ойлгож байна. Иймд мэдээллээ Үндэсний аудитын газраар дамжуулан ажлын хэсгт танилцуулж бай. Задгай мэдээлэл буюу харилцагчийн нууцтай холбоотой мэдээллийг бид авах нь зохимжгүй” гэсэн юм. Бидэнд ийм чиглэл өгснийг Ч.Хүрэлбаатар гишүүн мэдэхгүй байгаагаа буруу тайлбарлаж байна.

-Ажлын хэсгийн гишүүд яагаад өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадахгүй байна вэ?
-Ажлын хэсгийн ахлагч л гишүүдээ цуглуулах ёстой.             

-Өчигдөр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бондын хөрөнгөөс 5.4 сая ам.доллар сох дутсан гэж мэдээлсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Сох дутсан зүйл огт байхгүй. Сангийн яам, Үндэсний аудитын газар үүнийг маш сайн тайлбарлана. Манай байгууллагын нэр хүндтэй шууд холбоотой учраас бид ч өөрсдөө эдгээр байгууллагад хандан, албан ёсоор асуусан. Энэ хариултыг хэвлэл мэдээллийнхэнд тайлбарлахаас өөр аргагүй байдалд биднийг хүргэж байна. Хөгжлийн банктай огт холбоогүй байхад л манай банкны данс руу дээрх мөнгийг шилжүүлсэн гэж МАН-ын гурван гишүүн хариуцлагатайгаар мэдээлсэн шүү дээ.

Бид зохих тайлбараа хийнэ. 5.4 сая ам.доллар сох дутна гэж байхгүй. Бүх бондыг олон улсын зах зээлд  арилжихад тодорхой зардал гардаг. Ямар ч ажлыг олон улсын түвшинд үнэгүй хийдэггүй. Бонд арилжихад гарсан зардал тодорхой хэмжээгээр тусгаарлагдаад, босгосон бондын хөрөнгөөс шаардлагатай төлбөр тооцоог хийдэг.

-Суутгагдана гэсэн үг үү?         
-Тийм. Энэ бол олон улсад тогтсон стандарт. Монгол Улс нийт арван бонд гаргасан байдаг юм билээ. Бүх бондын зардлыг суутгасан байдаг. Зөвхөн Чингис, Самурай бонд гэж онцолж их ярьдаг. Энержи ресурс компанийн гаргасан 600 сая ам.долларын бонд бий. Яг л адилхан зардал гарсан. Хөгжлийн банкны хамгийн анх гаргасан 580 сая ам.долларын бондыг Сү.Батболд Ерөнхий сайдын үед гаргасан. Тэгэхээр мэдээллийг мушгин гуйвуулж байна гэж үзэхээс өөр аргагүй.          

Үүнийг улс төржилт л гэхээс өөр эрүүл шалтгаан би олж харахгүй байна.      

-Ажлын хэсгийнхний дүгнэлтээ зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэх шуугиан та бүхний босгохоор төлөвлөж байсан, дараа дараагийн бондод нөлөөлсөн үү?
-Сөрөг нөлөө үзүүлээд эхэлчихсэн. УИХ-ын гишүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл тарааж байна. Иймд манай хөрөнгө оруулалтын банкууд тэр мэдээлэл бодит уу гэж албан ёсоор хандан, лавлаж байна. Бид зохих тайлбараа өгч байна. Энэ нь дан ганц Хөгжлийн банк ч биш, олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй манай бүх байгууллагад халтай. Дор хаяж л илүү зардал гарч байна.

Учир нь бид МАН-ын гишүүд гүтгэлэг явууллаа гэдгээ батлахын тулд шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр гартал хамтрагч байгууллагууд маань харзнах байдалд орчихвий гэж болгоомжилж байна. Энэ мэтээр хор уршиг нь бодитой гэдгийг мэдсээр байж хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Дараа жилийн сонгууль ойртсон учраас үүнийг улс төржилт л гэхээс өөр эрүүл шалтгаан би олж харахгүй байна.      

-МАН аудитын хоёр дүгнэлт гарсан гээд, АН болохоор нэг л дүгнэлт бий гэх юм.
-Үндэсний аудитын газар (ҮАГ) өөрийн гэсэн дүрэм журамтай, маш хатуу хяналттай байгууллага. УИХ-ын шууд хяналт дор ажилладаг юм байна. Бид энэ асуудлыг хүссэн хүсээгүй судаллаа. Албан бичиг илгээн, та бүхэн хоёр дүгнэлт гаргасан юм уу гэж хандсан. Гаргаагүй гэдгээ тодорхой хэлсэн. Бид ч албан ёсны тайлбараа ҮАГ-т хүргүүлэн, тайлбар, няцаалтаа хийн ажилласан. Түүнээс ажил хийх явцад олон тооны төсөл яригддаг шүү дээ. Энэ бол мэргэжлийн түвшний л ажил. Дундаас нь ямар нэг бичиг баримт олж авсан юм уу даа гэж би ойлгосон. Тэндээс харлуулж болох хамгийн харуудыг нь л түүгээд биччихсэн байна лээ. ҮАГ-аас мэдээж нэг л тайлан гарсан. УИХ-д энэ тайланг өргөн мэдүүлж, УИХ болон ҮАГ-ын цахим хуудсуудад ч хэдийнэ байрлуулчихсан шүү дээ. Андуурах ямар ч арга байхгүй. Маш тодорхой байхад л санаатайгаар мушгин гуйвуулж байна.               

Л.Энх-Амгалан гишүүнтэй холбоотой мэдээлэл цацан, бас л манай байгууллагын нэрийг харлуулж байна. Манайхыг шалгаж байгаа мөртлөө биднээс санхүүжилт авсан мэтээр бичиж байна. Энэ асуудлыг тодруулахаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өнөөдөр хандсан.

-Л.Энх-Амгалан гишүүн санхүүжилт авсан юм уу?
-Үүнийг Ёс зүйн дэд хороо л тогтоох ёстой. Хэвлэлээр яриад байгаа компаниудад Л.Энх-Амгалан гишүүн үнэхээр хувь эзэмшдэг эсэхийг мэдэхгүй байна. Бид Энержи ресурс болон Скай Резорт компаниудад санхүүжилт хийсэн. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26732
0 эможи
keyboard_arrow_up