Бензиний үнэ буурах нь ашиггүй гэдгийг МАН хамгийн сайн мэдэж байгаа

2015 оны 11 сарын 26

  -БЕНЗИНИЙ ҮНЭ БУУРЛАА ГЭЭД ТАЛХНЫ ҮНЭ БУУРДАГГҮЙ, ХАРИН ӨСӨХӨД НЬ ДАГААД ӨСДӨГ-
   Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс сонгуулийн жил эхэлнэ. Гэхдээ сонгуулийн жил эхлэхтэй зэрэгцээд сонгуульд оролцох намууд ямар нэг байдлаар сурталчилгаа хийх нь хориотой. Хуулийн энэ заалтад тушигдсан улс төрийн намууд ирэх сарын 31-ний өдрөөс урьтаж, өрсөлдөгч намуудаа намнах бүхий л акц, хөтөлбөрийг зохион байгуулж ёстой л хамаг гранатаа шидэж байх шиг байна.
АН, МАХН, МҮАН-ын гишүүд чуулганы танхимд аль болох олон удаа үг хэлж, олны анхаарлыг татахыг эрмэлзэж байгаа бол бие даагчид юм л яривал хэвлэлүүдэд популизм (“поп хийх” гэж хошигнох болсон) хийж байна гэж дуудуулах болсон тул хэсэг чимээгүй суухаар шийдсэн бололтой. Харин МАН-ынхан сонгуульдаа зориулж их олон акц хөтөлбөрүүдийг хийж байх шиг байна. Саяхан МАН-ын Ардын хүч фракцын хар PR-ын төлөвлөгөө задарч нэг хэсэгтээ л шуугиан тарьж орхисон.
Сүүлийн үед МАН-ын нэр бүхий гишүүд “бензиний үнийг бууруул” гэж лоозогнох болсон. Хамгийн хачирхалтай нь бензиний үнэ бууруулах нь ашиггүй гэдгийг МАН хамгийн сайн мэдэж байгаа. Учир нь Сү.Батболдын засгийн газар онцгой татвараар нефтийн үнийг тогтворжуулах ажлыг анх хэрэгжүүлж байсан юм.  
   Өмнө нь бензиний үнэ өсөхөд чимээгүй сууж байсан МАН үнэ тогтсон хойно нь буулга гэж байгаа нь маш буруу. Учир нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хямдарсан тул манай импортлогч компаниуд үнээ бууруулж болно. Харамсалтай нь, бензиний үнэ буурлаа гээд бараа, үйлчилгээний үнэ дагаад буурдаггүй. Харин буурсан үнэ удахгүй буцаад өсөхөд бараа, үйлчилгээний үнэ дагаад өсдөг. Ийм учраас цахилгаан, нефть зэрэг эдийн засгийн суурь үнэ тогтвортой байх нь хамгийн чухал юм. Үүнийг л олон улсад “бизнесийн тогтвортой орчин” гэж нэрлэдэг.
Үүний тод жишээ нь МАН-аас энэ долоо хоногт мэдээлэл хийж “Мал үнэгүйдэж, хотондоо 20, 30 мянган төгрөгөөр зарагдаж байна” гэж мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр мах хамгийн бага үнэтэй болчоод байхад хуушуур буузны үнэ буураагүй байдлыг энд дурьдаж болно.
Иргэдэд таалагдахын тулд тэдний хамгийн энгийн ойлголтод хүрэх “бензиний үнийг бууруул” гэж популизм хийхийн оронд үүнийгээ бодит ажил болгоод амархан шийдчих боломж МАН-д бий. Учир нь нефть импортлодог МАН-ын гишүүддээ хандаж “Зарж байгаа бензинийхээ үнээ бууруул” гээд хэлчихэд л болчих асуудал мэт. Жишээ нь, "Петровис"-ын Ж.Оюунгэрэл, О.Содбилэг, "Сод Монгол"-ын Ц.Анандбазар гээд МАН-ын нөлөө бүхий нөхөд манай шатахууны бизнест эзэн суудаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26633
0 эможи
keyboard_arrow_up