Нийслэлийн засаг даргын БНАСАУ-д албан ёсны айлчлал хийнэ

2015 оны 11 сарын 19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Пёнъян хотын даргын урилгаар тус хотод 2015 оны 11 дүгээр сарын 19-нөөс  24-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Захирагчийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх С.Ганбаатар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Төсөл хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Дуламсүрэн, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, Зүүн хойд азийн нийгэмлэгийн тэргүүн Б.Батбаяр, Гадаад хэргийн яамны Ази, Ойрхи Дорнод, Африкийн хэлтсийн 2 дугаар нарийн бичгийн дарга Б.Жамсран нар ажиллаж байна. Айлчлалын хүрээнд албан ёсны уулзалт хийж, цэвэрлэх байгууламж, экологийн асуудлаар харилцан санал солилцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26471
0 эможи
keyboard_arrow_up