Б.Батзаяаг суллажээ
2015 оны 11 сарын 13
Эрүүгийн цагдаагийн газрынхан Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б. Батзаяаг болон төмөр зам барьж байсан Солонгосын компанийн менежерийг баривчилж, Зайсан дахь хорих газарт саатуулаад арав гаруй хонож байна. Харин дөнгөж сая шүүхийн шийдвэр гарч С.Батзаяаг батлан даалтад гаргасан байна. Мөн түүнтэй хамт баривчилж саатуулсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлийг суллаж, батлан даалтад гаргасан байна.
Бид энэ талаар түүний ойрын хүнээс тодруулахад "Батлан даалтад гаргах Шүүхийн шийдвэр гарсан. Одоо түүнийг ар гэрийн хүмүүс нь аваад явж байна" гэсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
26402
0 эможи