М.Зоригт: Төмөр замд дэлхийн шилдэг компаниар аудит хийлгүүлнэ

2015 оны 11 сарын 11

Засгийн газрын уржигдрын хуралдаанд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг цуцалсантай холбоотой үүсч байгаа асуудлын талаар Зам тээврийн сайд М.Зоригт танилцуулсан билээ. Энэ талаар сайдаас тодрууллаа.

 

-Засгийн газрын хуралдаанд оруулсан танилцуулгынхаа талаар мэдээлэл өгнө үү?
-Хөрөнгө оруулагчтай хийж байгаа ажлын явцын талаар мэдээлэл өгсөн. Ирэх гурав, дөрөвдүгээр сар гэхэд энэ зам дээр хамтран ажиллах хөрөнгө оруулагчаа олоод, ирэх жилдээ бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, 2017 он гэхэд нүүрсээ төмөр зам дээр аччихмаар байна. Үүнтэй холбоотой мэдээллүүдийг өгсөн.

-Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ажил дөнгөж эхэлсэн юм биш үү?
-Төмөр зам барихад хамгийн их цаг авдаг нь далангийн ажил байдаг. Далангийн ажил бараг 100 хувь хийгдсэн байна лээ. Дээрээс нь хамгаалалтын том, том төмрүүд арваадыг барьчихсан. Маш их ажил хийгдсэн байсан. Харин өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Монгол Улсын Засгийн газар төлбөрөө төлөөгүйгээс болж ажил нь бүрэн зогссон. Харин хүмүүс 200 сая, 300 сая, эсвэл 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт орсон уу гэж асуудаг. Үүнийг ямар ч сайд очиж хараад хэлж чадахгүй.

-Аудитын шалгалтаар тогтоолгож болохгүй юу?
-
Аудит хийлгэнэ. Ингэхдээ дэлхийн шилдэг эхний дөрөвт ордог аудитын компаниар хийлгүүлнэ гэж байгаа.

-Аудит хийлгээгүй байж хувь хүн 200 сая ам.доллар завшсан мэтээр Б.Батзаяаг баривчилсан юм биш үү?
-“Монголын төмөр зам” ТӨХК-ийн өмнөх үйл явц дээр шалгалт явж байна гэж ойлгосон. Энэ нь 200 сая ам.доллартай холбоотой эсэхийг би мэдэхгүй. Үүнийг тогтоох эцсийн итгэж болох газар бол аудит.

-Солонгосын гүйцэтгэгч компани 200 сая ам.долларын ажлаа хийчихсэн гэж үү?
-Тэр компани байдаг, үгүй тухай мэдээлэл гарсан. Би “Самсунг” компанийн удирдлагуудтай уулзсан. Тэд Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр зам, Шангрилагийн барилга, Хөшигийн хөндий гээд гурван төсөл дээр ажиллаж байгаа. Энэ гурван ажил яваад байгаа учраас компани бодитой байгаа биз дээ. Гашуунсухайтын төмөр зам дээр ажилладаг компанийн захирал нь ням гаригийн өглөө болгон гүйгээд, кофе уугаад сууж байдаг юм билээ.

-Удирдлагуудыг нь Б.Батзаяатай хамт баривчилсан гэсэн шүү дээ?
-Тэр тухай би сонсоогүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26359
0 эможи
keyboard_arrow_up