С.Дэмбэрэл: Монгол банк энэ жилийн төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах тал дээр онцгой анхаараасай

2015 оны 11 сарын 09

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн /Лхагва гараг/ хуралдааны гар тэмдэглэлээс хүргэж байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үеэр



Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл:

-Нэгдүгээрт, Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Төсвийн тэнцвэрийг хангах энэ бодлого 0 эсвэл (-)1 байвал хамгийн зохистой юм байна, дараа жилийн мөнгөний бодлогыг явуулахад нэг тулгуур болно” гэж хэлж байгааг би дэмжиж байна. Цаашид УИХ–ын гишүүд түүний дотор УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, ажлын хэсгийн ахлагч, төсвийн байнгын хороо яг энэ чиглэлээр ажиллаасай гэж хүсэж байна. Энэ бол зөвхөн Монгол банк хэлээд байгаа асуудал биш, дараа жилийнхээ эдийн засгийн өсөлтийг утга учиртай, хүртээмжтэй болгох эдийн засгийн өсөлтийн бодлогын  гол тулгуур байсан. Энэ талаас нь дэмжиж байгаа юм шүү.

Хоёрдугаарт, -Чанаргүй зээлийн тухай ярихад, энэ жилийн төсөвт 434 тэрбум төгрөг тавьсан байгаа. 2015 оны 9 дүгээр сарын гүйцэтгэлээр үзэхээр 200 орчим тэрбум төгрөг байгаа. Үлдсэн 2 сарын хугацаанд, 200 орчим тэрбум төгрөг хийхгүй нь ойлгомжтой. Манай улсын эдийн засгийн хөрөнгө оруулалтын шингээх чадвар нь бодитойгоор үзвэл 250 тэрбум төгрөг байна. Тийм учраас 434 тэрбум төгрөгөөс 150 тэрбум төгрөгийг хасах боломж байна. Хөгжлийн банкны хувьд хууль нь муу учраас Төв банкны хяналтаас гадуур өөрөө банк биш болоод байгаа энэ нөхцөлд дахин өнгөрсөн жилийнх шиг /794 тэрбум төгрөг тавьж, 600 орчим тэрбум төгрөг болгосон/ одоогийн гүйцэтгэл нь 298 тэрбум төгрөг болгож, тэгээд дахин 400 тэрбум төгрөг тавина гэхээр дахиад л бас худлаа болж байгаа юм. Тэндээс 200 орчим тэрбум төгрөг хасахаар (-)1-рүү очих боломж харагдаж байна. Энэ талаас нь бодож “Та бүхэнд өөрийнхөө саналыг эртхэн өгөөрэй, хүмүүс ярина шүү” гэж хэлмээр байна. Тийм учраас ингэж үндэслэж байж, эхний зүйл чинь батлагдана гэдгийг онцгойлон захимаар байна. Жишээлбэл, бид одоо барилга, зам, гүүр барьсаар байгаад эдийн засгийг болгоно гэж боддог бол энэ жил тэгж чадахгүй. Тийм учраас энэ 3 секторт өгөх нь зүйтэй. Гэхдээ нийт эдийн засгийн идэвхжил яаж хангасан юм вэ гэдэг дээр, танай хийдэг аргаар өрхийн хэрэглээ 66% болоод байна. Нийт капиталын бүрдэлд, түүний дотор үндсэн капиталын бүрдэлд эрс уначихлаа. Тийм учраас эдийн засгийг идэвхжүүлэх, бусад секторуудыг мөнгөний бодлогоор хийгээд, жаахан сулруулаад өгвөл сайн байна. Иймээс сая хэлсэн 3 нөхцөл нь биелсэн байх ёстой. Улсын Их Хурал бас энэ 3 нөхцөлийг хангах ёстой. Энэ мессежийг сайн өгөх хэрэгтэй. Цэнхэр номыг тэр болгон уншихгүй. Энэ цэнхэр номоо ч тэр бүр уншихгүй. Энэ бодит үнэн. Тэгэхээр, та бүхэн УИХ-ын гишүүдэд зөв нөлөөлж, энэ жилийн төсөв болон мөнгөний бодлогыг уялдуулах тал дээр онцгой анхаараасай гэж хүсэж байна. Нэг зүйлийг цэглэмээр байна. Үүнд: моргежын 10%-ийн зээлийн баталгаа.  Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого хэлэлцэж байгаатай холбогдуулан ямар учраас болохгүй байгаа гэдгээ цэгцлэх хэрэгтэй шүү.

Гуравдугаарт, - Үнэ тогтворжуулалтын талаар хүмүүс их ярьдаг. Сүүлийн үед гол асуудал нь танайхыг /Монгол банк/ их муулж байгаа. Муулуулахгүй байх аргументуудаа бичсэн байгаа, түүнийгээ жаахан чангахан дуугарах хэрэгтэй байна. Хүн өөртөө итгэлтэй байвал чангахан дуугардаг. Тийм учраас хамгаал. “Эдийн засгийг тэл,  мөнгө гарга гэж хэлчхээд та нар буруу зүйлд гаргачихлаа, болохгүй байна, одоо инфляц нь нэг оронтой тоонд удирдагдаад ирсэн, нийлүүлэлтийн гаралтай инфляц нь байхгүй болохоор, одоо яг яах юм бэ, энэ буруу юм уу” гээд байгаа. Үүнийгээ сайн хэлээч ээ. Хэлэхээрээ сул хэлээд байна. Дээр нь хүмүүс “зээлийн хүү”-г ярьж байна. 2016 онд Монгол банк энэ асуудал дээр онцгой анхаарах ёстой. Танай оруулж ирсэн бодлого хэтэрхий нейтрал байгаа. Одоо миний хэлж, та бүхний хариулж байгаа зүйл юун дээр илрэх вэ гэхээр энэ цэнхэр номын эхний хуудас, түүний дараагийн үндсэн чиглэл хоёрт л өгүүлбэрээр л илрэх ёстой. Одоо оруулж ирсэн чинь яг өнөөдөр үнэндээ тийм биш байна. Тийм учраас явцын дунд сайжрах байх. Энэ талаасаа их анхаарах байх гэж бодож байна. Дэмжинэ, баярлалаа. 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн ажлын алба

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26271
0 эможи
keyboard_arrow_up