Р.Гончигдорж шалгуулахаа мэдэгдэв

2015 оны 10 сарын 15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр саналаа хэлэх үеэрээ чуулганы үдээс хойшхи хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг удирдаж болохгүй гэв. Тодруулбал,Ё.Отгонбаяр гишүүн “Р.Гончигдорж та үдээс хойшхи хуралдааныг даргалж болохгүй. Өршөөлийн хуулийг хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчилтэй хүн. УИХ-ын хоёр дэд дарга байгаа, тэднээр даргалуул. Хамгийн их зүтгүүлсэн хүн та.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Би авлига, албан тушаалын хэрэгт холбоотой хүн болж таарч, байна, шалгуулна. Дэмий юм ярьдагаа болих хэрэгтэй”.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Та миний хэлсэн үгийг битгий мушгиад бай. Байнгын хороогоор Өршөөлийн хуулийг хэлэлцэхэд тал еэвэнгийн зарчмаар оруулж ирсэн санал таньунасан. Зүйл заалт бүрээр санал хураалгая гэхэд та хамгийн их будилуулсан. Та хурал даргалж болохгүй, ёсзүйн зарчим гэж байх ёстой.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Саналаа өөр, өөрөөр өгдөг. Энийг сонирхлын зөрчил гэж үзэж байгаа юм уу. Хариуцлагаа хүлээгээрэй” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25777
0 эможи
keyboard_arrow_up