Н.Алтанхуяг туурга тусгаарлах уу

2015 оны 10 сарын 14

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболдоос Соцдекуудын тамгыг гардаад байгаа гэнэ. Энэ бүхнээс үүдэн намдаа гомдоод байгаа Н.Алтанхуягийг Ардчилсан намаас туурга тусгаарлах нь гэсэн яриа гарах боллоо.

Ардчилсан нам хэмээх их айлыг төвхнүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэгчдийн тоонд багтах соцдекууд өнгөрснөөс өнөөг хүртэл намдаа байр сууриа алдсан нь үгүй. М.Энхсайханы Засгийн газрыг огцруулахад томоохон үүрэг гүйцэтгэж, тамга тэмдгээ булаалдаж байсан соцдекуудын тамга ийнхүү ил гарч ирлээ. Ингэхдээ Да.Ганболдоос Н.Алтанхуягт шилжиж.

Н.Алтанхуяг бол Ардчилсан намдаа л одоогоор хамгийн томд тооцогдож байгаа “Алтангадас” фракцийг тэргүүлдэг. Энэ фракцийнхан түүнийг хаашаа харна тэр зүгт толгойгоо эргүүлж чаддагхүмүүс. Ардчилсан намынхан сүүлийн үед “Алтангадас”-ынхныг “Алтангудас” хэмээн хочлох болсон.

Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад нь МАН-ынхантай хүч хавсарч байж таягдан хаясан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгэнд орж, Тавантолгойн ордыг хөдөлгөх үйл ажиллагааг зохион байгуулагүй зэрэг нь Н.Алтанхуягийн алдаа болсон ч “Алтангадас”-ынхныг доромжилж байгаа нь тэр хүмүүст тийм ч таатай санагдахгүй байгаа зэргээс харахад Ардчилсан намын зөрчил дээд цэгтээ тулсан гэж хэлж болно.

Н.Алтанхуяг өөрийг нь болон эргэн тойрныхныг нь доромжилсон журмын нөхдөөсөө ийнхүү өшөөгөө авахаар төлөвлөсөн бололтой юм. Энэ бүхнийхээ бэлтгэл ажлыг хангах ажилд тэр эртнээс ханцуй шамлан орсон бөгөөд Ардчилсан намынхны хувьд “Алтангудас” болсон “Алтангадас”-ынхан МСДН-аар овоглох уу гэдгийг шийдэх эрх Н.Алтанхуягт байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25746
0 эможи
keyboard_arrow_up