“Шантааж хийж байгаа компаниудтай гэрээгээ цуцална”

2015 оны 10 сарын 09

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нийтийн тээврийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрээр “Удаа дараа ажил хаялт хийхээ зарладаг, гэнэт сул зогсолт хийдэг компаниудын гэрээг цуцалж дараагийн компанийг сонгон шалгаруулах болно. “Улаанбаатар смарт карт” компанийг мөнгө угааж буй мэт мэдээлэл гараад байна. “Улаанбаатар смарт карт” компани нь БНСУ-ын Сөүл хотын хөрөнгө оруулалтай компани бөгөөд Сөүл хотын ИТХ-ын шийдвэрээр Улаанбаатар хотод нийтийн тээврийн цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажилд зориулан хөрөнгө оруулалт хийсэн. Тус компанийг байгуулахад НЗДТГ-аас ямар ч мөнгө гараагүй.

Хот үүргээ хангалттай биелүүлж, шаардлагатай санхүүжилтийг хийсэн байхад удаа дараа ийм шахалт үзүүлвэл дараагийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллана. Одоогийн байдлаар 21 хувийн компани Нийслэлийн Тээврийн Газартай гэрээ байгуулан нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд эдгээр компаниудаас гадна хамтарч ажиллах, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх саналтай компаниуд байгаа. Тиймээс удаа дараа хууль бусаар ажил хаяж, иргэдийг хохироож, НЗДТГ-аас мөнгө нэхэж, шантааж хийж байгаа компаниудтай гэрээгээ цуцлах болно” хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25656
0 эможи
keyboard_arrow_up