Дэд сайд нарыг цомхотгоно

2015 оны 10 сарын 01

Сангийн яамны төвшинд боловсруулж, Засгийн газраар дэмжээд байгаа Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөлд дэд сайд нарыг цомхотгохоор болжээ.


Мөн агентлагуудыг эхний ээлжинд цөөлөх бодлого барьсан байна. Ингэхдээ зарим агентлагийг нэгтгэх бол заримыг татан буулгах аж. Мөн бусад байдлаар таналт хийхээр болсон. Ингэснээр ирэх онд төсвийн зардлыг 1.2-1.3 их наяд төгрөгөөр бууруулах чиг барьсан талаар Сангийн сайд Б.Болор хэллээ.

Хуульд зааснаар Засгийн газар жил бүрийн аравдугаар сарын 1-нд багтаан Монгол Улсын ирэх оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлдэг.

Онцлоход, 2015 оны төсвийн тодотголыг маргааш УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25590
0 эможи
keyboard_arrow_up