Мөнгөний бодлогыг Үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барилаа

2015 оны 9 сарын 30

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа. Уг төсөлд

“1.1. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2016 оны эцэст 7 хувьд, 2017-2018 онд 5-7 хувьд тогтворжуулсны үндсэн дээр эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг ханганэдийн засаг тогтвортой өсөх нөхцөл бүрдүүлнэ.

1.2. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь эдийн засгийн суурь нөхцөлтэй

нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг баримтална.

2. Банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд:

2.1. Банкуудын төлбөрийн чадварыг хадгалж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах,

болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.2. Олон улсад мөрдөгдөж байгаа хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг

банкны салбарын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан эрсдэлийн үнэлгээнд суурилсан

хяналт шалгалтын шинэчлэлийг үргэлжлүүлнэ.

2.3. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, үр нөлөөтэй хяналт шалгалтыг боловсронгуй

болгох чиглэлээр дотоод, гадаадын эрх бүхий байгууллагуудтай хамтын ажиллагааг

өргөжүүлнэ” гэжээ. Ингээд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг бүрэн эрхээр нь хүргэе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25577
0 эможи
keyboard_arrow_up