Улс төрийн солиорогч

2015 оны 9 сарын 29

Энэ нэрэнд тохироод байгаа улстөрч бол Л.Гүндалай. Тэрбээр “өвчин нь” хөдлөв үү гэмээр л аашилжээ. Хууль бол юу ч биш хэмээх үг түүний амнаас гарч байгаад итгэмээргүй. Уг нь тэр УИХ-ын гишүүн байсан хүн шүү дээ. Гэтэл өнөөдөр “хоншоортой юм бол гэрээ бариад, хашаагаа хатгаад газраа ав, газрын алба бол хамаагүй” гээд ярьж явах жишээтэй. Хуулийн дор хүн бүр тэгш эрхтэй байдаг. Гишүүн асан Л.Гүндалайгийн хувьд энэ бүгд хамаагүй бололтой.

Эрдэнэтэд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэж, Ард түмнээ хайрлая нам байгуулсан энэ эрхэм эрдэнэтчүүдэд газар өгөхөөр амлаж. Тус аймгийн ногоон бүсэд хамаарах, зөвшөөрөлгүй бол өгч болохгүй тийм газрыг Л.Гүндалай “чацага царайлаад байвал авахаа боль” гэж хэлэн ард түмнийг доромжилж байгаа харагдсан, тэр бичлэгээс. Түүний энэ үйлдлийг улс төрийн солиорол гэж хэлж болно. Өөрийг нь ч улс төрийн солиорогч гэхэд буруудахгүй.

Ардчилсан намын “улаан хамгаалагч” байсан энэ хүн намаасаа хоёр дахь удаагаа гарч, нам байгуулж байгаа нь энэ. Өмнө нь Ард түмний нам байгуулсан. Тэр нь олны дэмжлэг авч чадалгүй, Л.Гүндалай Ардчилсан намдаа буцаж орж байлаа. Энэ үйлдлээ мөн л давтаж, шинэ нам байгуулах нь тэр. Намын дарга хийгээд явж байгаагаа том эрх мэдэл гээд ойлгочихож болохгүй биз дээ. Мөн УИХ-ын гишүүн байснаа бусдаас дээгүүрт тавьж бодож болохгүй шүү дээ. Ингэж болохгүй гэдгийг харамсалтай нь үүнийг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай мэдэхгүй байна. Сонгууль дөхөж, улстөрчдийн өрсөлдөөн хурцадсан энэ үед Л.Гүндалайгийн солиорол үүгээр дуусахгүй биз ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25508
0 эможи
keyboard_arrow_up