Өргөдлийн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгуулна

2015 оны 9 сарын 24

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 09 дүгээр сарын 24-ний 09.00 цагаас Төрийн ордны хуралдааны Б танхимд “Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж ажиллахад баг, хороодын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт нийслэлийн дүүргүүд болон зарим аймгийн баг, хороодын Засаг дарга нар оролцох аж. Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулах талаар Өргөдлийн байнгын хорооноос хийж буй ажлын талаар мэдээлэл хийх бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан “Шинэ хороо хөдөлгөөн”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн асуудал хариуцсан референт Х.Наранцацрал “Иргэний танхим ба баг, хороодын удирдлагууд”, ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны референт Д.Бямбадулам, шинжээч И.Давааноров нар “Иргэдээс төрийн байгууллагуудад гаргасан өргөдөл шийдвэрлэлтийн үр нөлөөг сайжруулах нь” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25407
0 эможи
keyboard_arrow_up