Хаалгаар гараад тооноор ороод иржээ

2015 оны 9 сарын 17

Засгаараа тоглохын төлөөс дуусахгүй нь бололтой. Улс төрийн зарим хүчин Өршөөлийн хуулиар барьцаа хийн, сайд нараа татах шаардлагыг Ерөнхий сайдад тавьсан гэх.

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Ц.Оюунбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн төвшинд уржигдар том “хор” найрагджээ. Тус ажлын хэсэг нь Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах нэрийн дор Ерөнхийлөгчийн хориг тавьсан хуулийн заалтын агуулгыг дахин багтаасан төсөл боловсруулсан байна. Хэрвээ энэ төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дэмжиж, УИХ-аар батлах юм бол Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд дахин хориг тавихаас аргагүй. Гишүүд чуулганы танхимд хоригийг хүлээн авахын төлөө кнопоо дарчихаад гарангуутаа авлигачдыг, албан тушаалтнуудыг хамгаалах заалтыг дахин төсөлд суулгасан байгаа юм.

Сүүлийн нэг сарын турш Өршөөлийн хууль тойрч шүүмжлэл өрнүүллээ. Ард олны дийлэнх олонхи нь “Авлигачдыг, албан тушаалтнуудыг өршөөж болохгүй” гэдгээ илэрхийллээ. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хоригоо тавилаа, УИХ хүлээн авлаа. Өөр яах ёстой юм бэ?

Дахиад тодруулъя, Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд ямар зорилгоор хориг тавьсан бэ? Авлига, албан тушаалын хэрэг, хууль бусаар хөрөнгөжсөн хэрэг, их хэмжээний залилангийн хэргийг өршөөлд хамруулж болохгүй гэж үзэн хориг тавьсан. УИХ-аар хоригийг хэлэлцээд гишүүдийн 80 гаруй хувийн саналаар хүлээж авсан. Яах гэж парламент байдаг юм, нийтийн эрх ашигт нийцсэн хууль, тогтоол батлах гэж... Гаргасан шийдвэр бүрийг нь хууль тогтоогч ч мөрдөх ёстой. Гэтэл юу болов, нэг хаалгаар гараад нөгөө хаалгаар оронгуутаа хуулийнхаа хулгайг хийж байдаг. Нийтийн эрх ашиг гэхээс илүүтэй нэг хэсэг бүлэг этгээдийн ашиг сонирхлыг хамгаалахын төлөө ийн улайрч байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25224
0 эможи
keyboard_arrow_up