Эс үйлдлээрээ авлигачдыг өршөөхийг дэмжсэн гишүүдийг харж ав

2015 оны 9 сарын 16

Өчигдөр УИХ Өршөөл үзүүлэх хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж дэмжлээ.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх заалтад тавьсан хоригийг хүлээн 81.1 хувь, долдугаар зүйлд тавьсан хоригийг 83.1 хувийн саналаар хүлээж авав. Эцэст нь тогтоолыг гишүүдийн 83.1 хувийн саналаар баталсан. Хуралдаанд нийт 59 гишүүн оролцсоноос 48 нь хоригийг хүлээн зөвшөөрлөө.

 

        Хуралдаан дээр хоригийг хүлээн авна, авахгүй гэсэн нэлээд ширүүн маргаан өрнөж, сүүлдээ өмнөх ээлжит бус чуулган хаалттай хуралдсанаас хэн ямар байр суурьтай нь тодорхойгүй байна гэх асуудал хөндөгдсөн.

 

Нөгөө талаас Өршөөл үзүүлэх хуулийн хоригийг хэн дэмжсэн дэмжээгүй нь харин ч ил харагдаж байна.Үүнийг энэ асуудлыг хэлэлцэхэд кноп дарсан хүмүүс болон гишүүдийн нийт ирцээс харж болно.

 

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзсан 11 гишүүн нь Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Лу.Болд, Д.Ганхуяг, Ц.Оюунгэрэл, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Цолмон нар. Тэд авлигачдыг өршөөхийг дэмжиж буйгаа ил тод илэрхийллээ.

 

Харин энэ байр сууриа нуухыг хүссэн гишүүд хуралдаандаа ирсэнгүй. Нийт ирцээр нь харвал МАН-ын 26 гишүүн бүгд хуралдаанд ирсэн байна. Харин АН-аас 12 хүн, “Шударга ёс” эвслээс 2 хүн, ИЗНН-аас 1, бие даагчдаас мөн 1 нь ирсэнгүй. Тодруулбал, хуралдаанд дараах 16 гишүүн ирэлгүй зугтаасан.

 


►АН-ын 12:

  • 1. Н.Алтанхуяг
  • 2. Д.Арвин
  • 3. А.Бакей
  • 4. Ж.Батзандан
  • 5. Д.Батцогт
  • 6. Д.Бат-Эрдэнэ
  • 7. Б.Наранхүү
  • 8. С.Одонтуяа
  • 9. Ч.Сайханбилэг
  • 10. Я.Санжмятав
  • 11. С.Эрдэнэ
  • 12. Д.Эрдэнэбат

 

►"Шударга ёс" эвслээс Н.Батцэрэг, М.Сономпил нар ирээгүй. Үндсэндээ МҮАН-ынхан нийтээрээ ирээгүй гэсэн үг. Тэднээс ирсэн ганц гишүүн Ц.Уянга нь эсрэг санал өгсөн.

 

►ИЗНН-аас С.Дэмбэрэл, бие даагчдаас: Х.Болорчулуун нар ирсэнгүй.


 

Эдгээр гишүүд улс орны хувь заяаг шийдсэн чухал хуралдаанд ирээгүй нь энгийн хэрэг биш. Тэдний ийм “анзаарагагүй” үйлдлийг байр сууриа олон нийтэд илчлэхээс татгалзсан хэмээн үзэж болно.

 

Өөрөөр хэлбэл дээрх 16 гишүүн авлигачдыг өршөөхийг дэмжсэн хэмээн дүгнэж болох юм. Тэд чуулганд ирээгүй ч гэсэн ирэхгүй байгаа үйлдлээрээ хоригийг хүлээн авахгүй гэдгээ харуулж байна. Хуралдаандаа ирээд татгалзсан кнопоо дарчихвал ард түмэн үнэн төрхийг нь мэдчих тул нүүрээ нуусан нь энэ.

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн үгээр бол хуралдаанаас зугтаасан 16 гишүүн ЭС ҮЙЛДЛЭЭРЭЭ авлигачдыг өршөөхийг дэмжиж байгаа юм.

 

Байр сууриа нуухыг хүссэн энэ хүмүүсийг ард түмэн харж аваг гэж нэрийг нь цохлоо. Хэрвээ ийм л шалтгаангүй юм бол эдгээр гишүүд яагаад хуралдаанд ирээгүйгээ ард түмэндээ тайлагнах ёстой. Төрийн том шийдвэр гаргахад тойргынхоо, намынхаа төлөөлөл болж ирээгүйгээ тайлбарлах нэн чухал шалтгаан 16 хууль тогтоогчид байгаа гэж найдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25182
0 эможи
keyboard_arrow_up