Байгууллагын ойгоор дарга нар өөрсдийгөө сурталчилдаг жишиг тогтжээ

2015 оны 9 сарын 15

      Монголд ямар нэгэн байгууллага газар гэвэл ердөө дарга удирдлагыг нь ойлгодог болжээ. Гэтэл уг газар компанийг нуруундаа үүрч яваа хамт олон ажилчид бараг ил гардаггүй. Ялангуяа байгууллагын ой тэмдэглэлт арга хэмжээ болох юм бол даргын гэгээн дүр зурагтын дэлгэц сонингийн нүүрээр нэг малилзаж байдаг болсон нь бас  л нөгөө намын томилгооны завхрал юм. Намын шугам, улстөрийн шийдвэрээр очсон дарга бүр тухайн газраа өөрийн нэр хүндээ өсгөх нэрд гарахад ашигладаг. Ойн баяр тэмдэглэлт ой болох юм бол байгууллага  компаний сурталчилгаа нь дарга захирлын пиартай бараг л давхцдаг. Энэ нь дарга нэртэй улстөрчидөд ихээхэн ашигтай гэнэ. Байгууллагын сурталчилгааны зардал мэдээж өөрийнх нь халааснаас гарахгүй тул бөөн далим завшаан боллоо л гэсэн үг биз. Чухам л энэ шалтгаанаар улстөрч, намчин нөхдүүд улаан тууз хайчлах хайчаа булаацалдан бие биенийхээ гарыг эсгэчих шахан шахцалдан дайрдаг болсон.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25158
0 эможи
keyboard_arrow_up