Л.Гансүх нарыг өнөөдөр шүүнэ
2015 оны 9 сарын 15
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд хувьдаа мөнгө завшсан хэрэгт буруутган, цагдан хориод байгаа билээ.
Тус хэрэгт холбогдох шүүх хурал дөрвөн удаа хойшилж, энэ сарын 15 ны өдөр буюу өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болгох шийдвэрийг шүүгч нар гаргасан юм.
Гуравдахь удаагийн хурлыг шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг "Ирц бүрдээгүй" гэх шалтгаанаар хойшлуулж билээ. Түүнчлэн Л.Гансүх нарын шүүгдэгчдийн өмгөөлөгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа илэрхийлээд байгаа юм.
Энэ удаагийн шүүх хурлын талаар бид цаг алдалгүй мэдээлэх болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
25140
0 эможи